Баруун аймаг

April, 2015

  • 6 April

    Ховд аймгийн Цагдаагийн газар номын сантай болжээ

    Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар шинэ номын сантай боллоо. Номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбуу, Ховд телевизийн захирал Н.Баасанжав, Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяа нар болон холбогдох албаныхан оролцлоо. Засаг даргын зүгээс тус номын санд Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, Зүүн гарын хаант улсын их хаан Галдан бошигт …

  • 3 April

    Засаг даргын зангааны шүүгч үү?

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2012 оны 11 сарын 29-ний өдрийн 80 тоот захирамжийнхаа нэгдүгээр заалтаар Баянхонгор аймгийн Засаг даргаар иргэн Д.Жаргалсайханыг томилсон байдаг.             2013 оны V сард иргэн Ш.Раднаасэд, М.Төрбат нар “Төрийн албанд ажилласан байх” хуулийн шаардлага хангаагүй этгээдийг Ерөнхий сайд Баянхонгор аймгийн Засаг даргаар томилсон нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” “Тэгш байх” гэсэн зарчмуудыг ноцтойгоор …

  • 1 April

    Ховд аймгийн Дуут суманд байгалийн гайхамшигтай үзэгдэл боллоо /фото/

    Ховд аймгийн Дуут сумын нутаг орших дуунд мөнхөрсөн  “Дуут нуур”-ын ойролцоох  булгийн дэргэд зүлэг ширэг  гэнэтхэн хагарч байгалийн усан оргилуур бүхий өвөрмөц үзэгдэл бий болжээ.  Гэнэтхэн л их дуу чимээ гарч газар хагалан   хоёроос  гурван метр өндөрт гүний цэнгэг ус оргилон гарах болсон тус  оргилуурыг Дуут сумын Засаг даргын тамгын газрынхан өчигдөр 16.00 цагийн үед анх харж, зургийг нь …

March, 2015

  • 31 March

    Архангай аймагт БНХАУ-н буцалтгүй тусламжаар хүүхдийн цэцэрлэг баригдахаар боллоо

    Архангай аймгийн Засаг даргын урилгаар БНХАУ-с Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шао Лун Архангай аймагт айлчлахдаа Засаг дарга Д.Бат-эрдэний тавьсан хүсэлтийг хүлээн авч Архангай аймагт БНХАУ-н буцалтгүй тусламжаар хүүхдийн цэцэрлэг нэгийг барьж өгөхөөр амласан билээ. Энэ ажил өчигдөр биелэлээ олж Засгийн газрийн хурлаар батлагдсан байна. Засгийн газрын энэ оны 1 дүгээр сарын 19-ний хуралдаанаар БНХАУ-ын …

  • 30 March

    Эх дэлхийн цагт Ховдчууд нэгдэв

    Дэлхийн байгаль хамгаалах сангаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаригт зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд “Уур амьсгалын өөрчлөлтийг бид сааруулж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим …

  • 25 March

    Баруун бүсийн Жүдогийн ордны шав тавилаа

    Хаврын билэгт сайн өдөр аймгийн Спортын төв ордны дээд талын хэсэгт Баруун бүсийн Жүдогийн ордны шав тавих ёслол 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болов. Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан, МУ-ын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Бөхболд, аймгийн Засаг даргын Нийгмийн …

  • 23 March

    УИХ-ын гишүүн Д.Батцогт, аймгийн удирдлагууд Хөшөөтөд ажиллажээ

    2015 оны 3 дугаар сарын 15-нд УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд тэргүүтэй ажлын хэсэг Хөшөөтийн уурхайн удирдлагуудтай уулзаж, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн өдрийн 10 цаг 30 минутад Хөшөөт багийн иргэдтэй уулзав. Тус уулзалтад багийн ард иргэд дараах асуудлуудад шүүмжлэлтэй хандлаа. Хөшөөтийн уурхайн нэр бүхий компаниуд Хөдөлмөрийн …

  • 22 March

    Завхан аймгийн цагдаагийн газраас мэдээлж байна

    Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн баярт зориулсан “Марш тактик болон спорт”-ын тэмцээнүүд болж өндөрлөлөө. Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан 2014 оны 03 дугаар сарын 10-аас 13-ны өдрүүдэд Завхан аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогдсон тэмцээнүүдэд Цагдаагийн газрын баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан …

  • 20 March

    Баянхонгор аймаг ” Идэвхтэй хөдөлгөөн –Эрүүл хооллолтыг дэмжье” аян зарлалаа

    Баянхонгор аймгийн хэмжээнд 2015 оны 3 дугаар сарын 17 – оос 2015 оны 12 дугаар сарын 30 – ны хооронд төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд “Идэвхтэй хөдөлгөөн –Эрүүл хооллолтыг дэмжье” аян зарлалаа. Аяны хүрээнд гучин байгууллагын дунд эрүүл мэндийн ажилтан бэлтгэх 3 хоногийн сургалт зохион байгууллаа. Сургалтад эрүүл зан үйл-21, Эрүүл хоололт, Хүнсний аюулгүй байдал, Хөдөлгөөн эрүүл мэнд, Бие …

  • 19 March

    “Ховд лиг-2015” эхэллээ

    Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн дэргэдэх Ховд аймгийн оюутан залуучуудын соёл боловсролыг дэмжих төвөөс санаачилан 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Ховд лиг-2015” тэмцээн энэ сарын 19-нд Спортын төв ордонд нээлтээ хийлээ. Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын Волейболын залуучуудын холбооноос  хамтран зохион байгуулж байна. Улаанбаатар хотод ажиллаж, сурч буй оюутан залуусын спортын үйл ажиллагааг …

  • 18 March

    Улаан номонд бүртгэгдсэн амьтдыг хууль бусаар агнах, эд эрхтэнийг наймаалах хэргийн талаар семинар зохион байгуулжээ

    Говь-Алтай аймагт Монгол улсын Амьтны тухай хууль, Улаан номонд бүртгэгдсэн мазаалай, цоохор ирвэс, тахь адуу, хавтгай тэмээ, халиун буга, монгол бөхөн, аргаль, янгир, хар сүүлт, хулан зэрэг ховор болон нэн ховор амьтан байдаг бөгөөд дээрх төрлийн амьтдыг хууль бусаар агнах, эд эрхтэнийг хууль бусаар наймаалах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын газартай хамтран Байгаль орчны …

  • 18 March

    Ховд аймаг: 9 алдартан аавуудыг шалгаруулжээ

    2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 94 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн “Эрчүүдийн холбоо”-ноос 9 алдартан аавуудыг шалгаруулж, шагналаа. “Эрчүүдийн холбоо” нь 2004 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд жил бүр уламжлал болгон 9 алдартан аавуудыг шалгаруулан, алдаршуулдаг билээ. 2004 оноос хойш нийт 1118 алдартан аавуудыг шалгаруулж, шагнаж урамшуулжээ. 9 алдартан аавын шагналыг …

  • 18 March

    Ховд аймагт “Монгол цэргийн өдөр”-ийн баярын нээлт болов

    2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 94 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын нээлтийн үйл ажиллагаа Ард Аюушийн талбай дээр болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн дарга, хурандаа Б.Галбадрахад илтгэл өгч, мэндчиллээ. Дэд хурандаа О.Хүрэлбаатар Зэвсэгт хүчний 94 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан “Цэргийн ёслол хүндэтгэлийн …

  • 16 March

    Завхан аймгийнхан “Авьяас хөтөлбөр”-ийн хэрэгжилтэнд өндөр үнэлгээ авчээ

    Дэлхий ертөнц даяарчлагдан, нийгмийн харилцаанд мэдээллийн технологи, техникийн дэвшил нэвтрэх тусам хүний байгалиас заяагдмал төрөлх шинж саармагжиж, амьдралын үнэт зүйлийн тухай ойлголт өөрчлөгдөн, уламжлалт ёс суртахууны үнэ цэн буурч байна. Нийгмийн харилцаа, хүний сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлтүүд нь бухимдал, ганцаардал, айдас, гэмт хэрэг, ёс суртахуунгүй явдлыг нийгэмд газар авах нөхцөл болдог бөгөөд үүний гол хохирогч нь хүүхэд юм. Ерөнхий боловсролын сургуулийн …

  • 16 March

    Ховд аймагт цэрэгжилт, спортын “Дөл” тоглолт амжилттай зохион байгуулагдлаа

    Ховд аймгийн Засаг даргын 2015 оны Батлан хамгаалахын сайдтай байгуулсан гэрээний дагуу Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд цэрэгжилт, спортын “Дөл тоглолт”-ыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн Залуучуудын холбоо санаачлан энэ амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тоглолт нь Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 94 жил ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд орон нутагт Батлан хамгаалах салбар, …