Баруун бүсийн Жүдогийн ордны шав тавилаа

11069895_540394126100480_2725220981058428753_nХаврын билэгт сайн өдөр аймгийн Спортын төв ордны дээд талын хэсэгт Баруун бүсийн Жүдогийн ордны шав тавих ёслол 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болов.
Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан, МУ-ын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Бөхболд, аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Чинбат, аймгийн Ерөнхий аудитор Л.Галбадрах, Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандорж, Жаргалант сумын Засаг даргын орлогч Б.Батсүх болон спортын ордны багш, дасгалжуулагч , жүдогоор хичээллэдэг хүүхдүүд болон иргэд оролцоо.
11074106_540394139433812_4442308746114569605_nЖудогийн ордны шав тавих ёслолын үйл ажиллагааг нээн аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан : Олон үндэстэн ястны өлгий нутаг , баруун бүсийн төв Ховд хотод өнөөдрийн билэгт сайн өдөр нэгэн сайхан бүтээн байгуулалтын шав тавих ёслол болж байна. Жүдогийн багш, дасгалжуулагч олон шавь нарын хүсэл болсон энэхүү бүтээн байгуулалтыг МУ-ын Жүдо бөхийн холбооны Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаагийн хичээл зүтгэл, санаачлагаар Япон улсын “Соёлын өвсний үндэс” хөтөлбөрийн тусламжаар ийнхүү баруун бүсийн Жүдогийн ордон барих болсон нь бахархмаар сайхан үйл явдал мөн билээ. Жүдо бөх бол Монголчуудыг дэлхий нийтэд сурталчилж буй төрөл юм. Энэхүү ордон баригдсанаар Монголын тэр дундаа Ховд аймгаас маань тив дэлхийд нэрээ гаргасан олон алдартай тамирчин гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
11075021_540394136100479_2742148266525117105_oБаруун бүсийн Жүдогийн ордныг барихад Япон Улсын Засгийн газраас 92.278 ам.долларын буцалтгүй тусламжийг олгож байгаа юм. Жүдо бөхийн бэлтгэлийн ордныг нэг давхар 362.39 мкв талбайтай байхаар төлөвлөжээ.
Ордны барилгын ажлыг Ховд аймгийн “Хатан түнгэл” компани гүйцэтгэж энэ жилдээ багтааж ашиглалтад оруулахаар болсон байна
Энэ төсөл нь Монголд “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй тав дахь төсөл юм.

11071498_540394129433813_5817941110502631838_n 20414_540394132767146_2314859365892993886_n

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …