Монгол уламжлал, бахархал

October, 2026

  • 22 October

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

    ​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг Берлин хотын Дойчес театрт толилууллаа. Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар үзэж сонирхов. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан тоглолтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы соёлын харилцаа 1980-аад оны сүүлээс эрчимжиж, хамтын ажиллагааг бүх түвшинд …

  • 19 October

    Дархад түмний дуу хоолой: Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

    ​Тусгай хамгаалалт гэдэг нэрийн дор олон үеэрээ нутаглаж ирсэн ард түмнээ эх нутагт нь хавчин хязгаарлаж, өв соёл, уламжлалаас нь салгаж байгаа бол бид чухам юуг хамгаалж байгаа хэрэг вэ? Тусгай хамгаалалт гэх нэрийн дор бие биенээ матаж, нэгнээ шорон гянданд хүртэл явуулж, олон үеэрээ эв найрамдалтай амьдарч ирсэн ард түмнийг хооронд нь хагаралдуулж байгаа нь юутай харамсалтай вэ. Эх …

  • 5 October

    МӨХ, МСНЭ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    ​Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хууль ёсны эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх, эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хамтран ажиллаж буй байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц нар 2026 оны 10 …

  • 2 October

    Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч – “Хан богд кашимер” ХХК

    Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна. Ханбогд кашимер ХХК нь үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэгийн хувьд ногоон үйлдвэрлэл, тогтвортой хөгжил, инновац, технологийн шинэчлэлийг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон, Монгол ноолуурын үнэ цэнийг дотоодын болон олон улсын хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна. ​ 700 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, үндэсний үйлдвэрлэл, …

September, 2026

  • 28 September

    Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүллээ

    Чингис хаан Үндэсний музей нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийг эх орондоо авчирч, Монголынхоо үзэгчдэд хүргэсээр ирсэн төдийгүй, олон улсын музей, соёлын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тууштай өргөжүүлсээр ирлээ. Энэ удаад тус музей нь Италийн Ром хотын “Боргезе” галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олон нийтэд зориулан дэлгэхээр болж, өнөөдөр Чингис …

  • 22 September

    “Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

    Хүй долоон худагт “Үндэсний их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Ажлын хэсгийн дарга Б.Мөнх-Оргил удирдан явуулав. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 161 дүгээр тушаал болон Ажлын хэсгийн ажиллах удирдамжийг танилцуулж, төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө, холбогдох байгууллагуудын …

  • 14 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэр аймгийн удирдлагууд болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нартай уулзлаа. Ерөнхийлөгч тодорхой асуудлуудаар үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарч ажилла гэлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр …

  • 14 September

    Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрбээр тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны Шүтээн хөргийг залах ёслолд оролцлоо. “Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, үндэстний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм. Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх …

  • 14 September

    Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэхээр боллоо

    ​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймгийн Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцах үеэр дурсгалын бичээст хөшөөний нээлтэд оролцлоо. Уснаас гал асааж, галаас хөгжил бадраасан томоохон бүтээн байгуулалтыг түүхэнд мөнхөлж, хойч үедээ өвлүүлэх гэрч болгон дурсгалын хөшөөг босгосон байна. Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын хүрээнд 11 тэрбум м.куб багтаамжтай усан сан, далан барьж, 24 км урт, 4 км …

August, 2026

June, 2026

  • 2 June

    ДОРНОГОВЬ: “Морьтон монголжин” жагсаалаар өв соёлоо түгээлээ

    Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, “Морьтон Монголжин” холбоо хамтран адууны соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний өв соёлыг хадгалан үргэлжлүүлэх зорилгоор “Морьтон монголжин” морьтой жагсаалыг өчигдөр зохион байгууллаа. Монгол эмэгтэйчүүдийн зориг, чадвар, өв соёлоо дээдлэн хайрлах сэтгэлийг хойч үедээ таниулах зорилготой уг жагсаалд 70 гаруй хүн оролцсон бөгөөд оролцогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ. Сүүлийн жилүүдэд малчдын дунд морио уналга, …

  • 2 June

    Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон гэр бүлийнх нь дөрвөн хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа. З.Эмүжин Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангид суралцдаг. Тэрбээр өнгөрсөн 04 дүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний  гэр бүлийнхний амь насыг аварсан юм Түүнийг “Эрдмийн баяр”-ынх нь өдөр Монголын сурагчдын холбоо “Тэргүүний сурагч” алтан …

May, 2026

  • 28 May

    Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

    Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ сарын 31-нд тохиож байна. Монголчууд эртнээс зуны эхэн сарын 15-ныг Бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхацсан билэгт сайн өдөр хэмээн дээдлэн тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ өдрийг дэлхийн Бурханы шашинт орнууд өргөн тэмдэглэдэг бөгөөд энэрэн нигүүлсэхүй, амар амгалан, буян хишгийг түгээн дэлгэрүүлэх өдөр хэмээн эрхэмлэдэг. НҮБ-аас 1999 …

  • 20 May

    ИЦБХДХ: “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

    ​Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн (2026.05.20) хуралдаан 12 цаг 19 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу дэд хорооны дарга Ч.Анар гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Улсын Их Хурлын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй дэд хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Ц.Баатархүү, …

  • 11 May

    “Мөнгөн хазаарын чимээ“ яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо

    ​Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн тэмцээн 2026 оны 05 дугаарс арын 10ны өдөр Улаанбаатар театрт амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдэээ тодорууллаа. Уг наадамд: ТЭРГҮҮН БАЙР-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Тогтохбатын Пүрэвжаргал ДЭД БАЙР-нд Пэрэнлэйн Нямлхагва, ГУТГААР БАЙР-д Сумьяасүрэнгийн Батзориг, ТУСГАЙ БАЙР-нд Батдоржийн Жамбалдорж, Мулцаны Уянсүх нар тус тус …