ДОРНОГОВЬ: “Морьтон монголжин” жагсаалаар өв соёлоо түгээлээ

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, “Морьтон Монголжин” холбоо хамтран адууны соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний өв соёлыг хадгалан үргэлжлүүлэх зорилгоор “Морьтон монголжин” морьтой жагсаалыг өчигдөр зохион байгууллаа.

Монгол эмэгтэйчүүдийн зориг, чадвар, өв соёлоо дээдлэн хайрлах сэтгэлийг хойч үедээ таниулах зорилготой уг жагсаалд 70 гаруй хүн оролцсон бөгөөд оролцогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ. Сүүлийн жилүүдэд малчдын дунд морио уналга, эдэлгээнд ашиглах нь цөөрч байгаа тул энэхүү уламжлалт соёлыг сэргээж, хойч үедээ өвлүүлэн үлдээх шаардлагатайг эмэгтэйчүүдийн төлөөлөл онцолжээ.

Ташрамд, Сайхандулаан сум нийт 11.7 мянган адуутай бөгөөд адуун сүргийн тоогоор аймагтаа эхний тавд бичигдэж байна.

 

Эх сурвалж: montsame.mn

Санал болгох мэдээ

ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССЫН ГИШҮҮД АЖИЛЛАЛАА

Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, түүний агуулга, мөн чанар, тулгамдаж буй асуудал, тэр …