Улаан номонд бүртгэгдсэн амьтдыг хууль бусаар агнах, эд эрхтэнийг наймаалах хэргийн талаар семинар зохион байгуулжээ

26-300x225Говь-Алтай аймагт Монгол улсын Амьтны тухай хууль, Улаан номонд бүртгэгдсэн мазаалай, цоохор ирвэс, тахь адуу, хавтгай тэмээ, халиун буга, монгол бөхөн, аргаль, янгир, хар сүүлт, хулан зэрэг ховор болон нэн ховор амьтан байдаг бөгөөд дээрх төрлийн амьтдыг хууль бусаар агнах, эд эрхтэнийг хууль бусаар наймаалах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын газартай хамтран Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын дунд семинар  зохион байгуулсан байна.

Энэхүү семинарт тус аймгийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Ц.Сайнхүү “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах, цаашид анхаарах асуудал” сэдвээр оролцогчдод мэдээлэл хийжээ.

Сургалтын хүрээнд байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт хяналтыг сайжруулах, нутгийн иргэдэд дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийх, байгаль орчны хяналтын улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гаргасан алдаа зөрчлийн талаар мэдээлэл хийж, дээрх төрлийн алдааг дахин давтан гаргуулахгүй байх тал дээр боолн хуулийг хэрхэн зөв хэрэглэх талаар прокурорын газраас зөвлөгөө, чиглэл өгч ажилласан байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …