Ховд аймгийн Дуут сумын нутаг орших дуунд мөнхөрсөн “Дуут нуур”-ын ойролцоох булгийн дэргэд зүлэг ширэг гэнэтхэн хагарч байгалийн усан оргилуур бүхий өвөрмөц үзэгдэл бий болжээ. Гэнэтхэн л их дуу чимээ гарч газар хагалан хоёроос гурван метр өндөрт гүний цэнгэг ус оргилон гарах болсон тус оргилуурыг Дуут сумын Засаг даргын тамгын газрынхан өчигдөр 16.00 цагийн үед анх харж, зургийг нь авч олон нийтэд мэдээлжээ. Уншигч та бүхэндээ байгалийн усан оргилуурын фото зургийг хүргэе
Ц.Мөнх