Tag Archives: Ховд аймаг

December, 2017

  • 6 December

    Ховд аймгийн ИТХ-ын дарга огцорч, тамгаа авч “зугтжээ”

     Ховд аймгийн ИТХ өчигдөр шөнө үүрийн 5 цаг болтол хуралдаж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг огцоруулжээ. Тус аймаг ИТХ-ын 41 төлөөлөгчтэйгээр 2 төлөөлөгч гадаадад томилолтоор яваа тул 39 төлөөлөгч хуралдаа суусан байна. Аймгийн ИТХ-аар дарга Г.Пүрэвгандийг огцруулах эсэх асуудлаар санал хураахад 22 төлөөлөгчийн санал буюу 59,4% нь огцоруулна, 15 төлөөлөгчийн санал буюу 40,6% нь огцруулахгүй гэсэн бол, 2 төлөөлөгчийн санал хүчингүй …

  • 4 December

    Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг гүтгэсэн нь тогтоогджээ

    Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой холбоотой мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр их гарсан. Гэсэн ч энэ бүхэн ташаа болохыг тэрээр албан ёсоор мэдэгдсэн байна. Учир нь 2014 онд Д.Галсандондог Ховд аймгийн МАН-ын хорооны дарга болж, улмаар 3 шатны сонгуульд намаа ялалтанд хүргэсэн юм. Үүнээс гадна орон нутгийн сонгуулиар хоёр дахь удаагаа Засаг дарга болсноос эхлэн зарим хүмүүстэй …

November, 2017

  • 24 November

    Ховд аймаг: Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо

    Өчигдөр буюу 2017 оны 11 сарын 23-ний өдөр Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал болж тус хурлаар зургаан асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, Нийгмийн салбарт хэрэгжүүлэхээр батлагдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын үр дүнгийн талаар сонсгол хийж үүрэг чиглэл өглөө. Мөн Хүүхэд бүр цэцэрлэгт аймгийн дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцсэн бөгөөд тус хөтөлбөрийг түр хугацагаар хойшлуулсан байна. Учир нь “Хүүхэд бүр цэцэрлэгт” үндэсний хөтөлбөр хараахан батлагдаагүй …

  • 17 November

    Ховдын Мянгад суманд уул, уурхайтай холбоотой зөрчил үүсчээ

    Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн нутаг дахь Баян хар хэмээх газарт Монгол газрын Мянганбаяр гэж алдаршсан Ц.Мянганбаярын эзэмшлийн “Их үүсгэл” компаний охин компани гэгдэх “Дорнын шим” компани  энэ оны 11 сараас эхлэн хайгуулын ажил хийж, газар нутгийг нь ухаж эхэлсэнд нутгийн малчид, иргэд дургүйцэн эсэргүүцэж байгаа билээ. Учир нь уг компаний өрөмдлөг хийж буй газар нь Мянгад сумын Баянбулаг …

September, 2017

  • 27 September

    Д.Галсандондог: 2018 онд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шийдүүлэхээр ажиллаж байна

    Ховд аймгийн сэтгүүлчид цаг үеийн болон бусад асуудлын талаар аймгийн аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой ярилцсан ярилцлагыг хүргэж байна  – Юуны өмнө саяхан та нөхөд хөрш оронд айлчлаад ирсэн талаар сонирхож асууя        /Таванцэцэг Ховд ТВ/ – Аймгийн төр захиргааны байгуулагын төлөөлөл болон Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын 10 гаруй компаний төлөөллийг оролцуулсан баг ОХУ-д туршлага солилцох чиглэлээр …

May, 2017

March, 2017

  • 14 March

    Ховд аймгийн төвд газар хөдлөлт мэдрэгджээ

    2017 оны 3-р сарын 13-ны үүрээр Орон нутгийн цагаар 04 цаг 41 минутад Рихтерийн шаталбараар магнитуд нь 4.0-тэй тэнцэх хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ удаагийн газар хөдлөлтийн голомт нь Баян-Өлгий  аймгийн Дэлүүн сумаас зүүн зүгт 27 км-т, Ховд аймгийн төвөөс 47 км, Ховд аймгийн Ховд сумаас 37 км, Дуут сумаас 55 км зайнд болсон байна. Урьдчилсан байдлаар баллын үнэлгээгээр үзвэл …

January, 2017

December, 2016

  • 16 December

    Орон нутгийн гэрээнд оролцоо хамгаас чухал

    Ард түмэн – Байгалийн баялаг Манай улсын эдийн засгийн нэлээд хэсэг нь уул уурхай болон олборлох үйлдвэрлэлээс хамаарах болж, эрдэс баялгийг эрж хайх, олборлож ашиглах үйл ажиллагаа эрчимтэй өрнөж буй өнөө цагт түүнийг хэрхэн нийтэд тустайгаар, үр өгөөжтэй, ирээдүй хойчийн өмнө хүлээх хариуцлагаа сайтар ухамсарласан түвшинд зохицуулж, зохион байгуулах вэ гэдэг нь нэн чухал болж байна. Монгол улсын үндсэн хуулинд …

November, 2016

  • 29 November

    Д.Галсандондог 80 тэрбум төгрөгийн “бэлэг” авчээ

    БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны зүгээс Ховд аймгийн Байтагийн хилийн боомт хүртэлх 120 км замыг бэлэглэлийн гэрээгээр тавихаар болжээ. Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн айлчлал, уулзалт, уйгагүй хүсэлтийн хүрээнд 80 тэрбум төгрөгийн өртөг бүхий замыг тавиулах гэрээг байгуулах гэж байна. Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны удирдагууд 120 км хүнд даацын нүүрсний гэх замыг “Найрамдлын зам” хэмээн нэрлэсэн аж. Шинжаан-Уйгарын өөртөө …

  • 16 November

    Ховдчууд хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсав

    Сүүлийн жилүүдэд 18 нас хүрээгүй хүүхдүүдийн эрх зөрчигдөн, олон хүүхэд томчуудын буруутай үйлдлээс болж, хүүхдийн хүчирхийлэлд ил болон далд хэлбэрээр өртөж, зарим нь бүр амь насаа алдах харамсалтай тохиодол гарсаар байгаа. Тиймээс хүүхдийг ивээх сангийн санаачлагаар 2007 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 19-ний өдрийг Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон. Энэхүү өдрийн хүрээнд олон ажил …

  • 15 November

    Ховд аймгийн цэвэрлэх байгууламжийн барилгыг улсын комисс хүлээж авлаа

    Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын тендерийн гүйцэтгэгчээр Ховдын Тулга ХХК шалгарч 2012 онд ажлаа эхэлсэн боловч төсөв санхүүгийн хүндрэлээс үүдэн жил дамнан явсаар өнөөдөр ашиглалтанд орж улсын комисс хүлээж авлаа. Энэ үеэр аймгийн засаг дарга Галсандондог, аймгийн засаг даргын орлогч Батсүх, болоод холбогдох салбарын хүмүүс тус бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсан юм. Цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсноор олон давуу тал бүрдэж байна. …

  • 10 November

    Жаргалант сумын Засаг даргаар сонгогдсон Ц.Ганданповрон ажлаа хүлээн авлаа

     Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016 оны 11-р сарын 02-ны өдөр хуралдаж, Жаргалант сумын удирдлагууд сонгогдсон билээ. Тус хуралдаанаар төлөөлөгчдийн олонхийн саналаар Жаргалант сумын МАН-ын хорооны дарга Цогтбаярын Ганданповрон Ховд хотын захирагчаар сонгогдсон байна. Тэгвэл өнөөдөр Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандоржоос ажлаа албан ёсоор хүлээн авсан байна. Ийнхүү Жаргалант сумын Засаг даргаар сонгогдон ажиллахаар болсон Ц.Ганданповрон: Ард түмнийхээ …

  • 7 November

    “Ховд хотын инженерийн шугам сүлжээний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” хэлэлцүүлэг зохион байгууллаа

    “Ховд хотын инженерийн шугам сүлжээний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага”- хэлэлцүүлэгийг 2016.11.03-ны өдөр “Ховд аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс” зохион байгуулж уг салбарт ажиллаж байгаа “Шим-Ус ОНӨААТҮГ”, “Бадамлах дөл ХХК”, “Ховд аймгийн дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа”, ” Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК”, “Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, “Ховд аймгийн газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газар” …

October, 2016

  • 25 October

    Ховд аймгийн 2016-2026 он хүртэлх “Ногоон хөгжлийн хөтөлбөр” баталжээ

    Аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр” батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тус хөтөлбөр нь 2016-2026 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн зорилго нь “Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтайгаар ашиглах, дэвшилтэт цэвэр технологийг эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэл, нийгмийн амьдралд нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарлыг багасгасан, байгалийн тэнцвэрт …