Ховд аймгийн ИТХ-ын дарга огцорч, тамгаа авч “зугтжээ”

 Ховд аймгийн ИТХ өчигдөр шөнө үүрийн 5 цаг болтол хуралдаж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг огцоруулжээ. Тус аймаг ИТХ-ын 41 төлөөлөгчтэйгээр 2 төлөөлөгч гадаадад томилолтоор яваа тул 39 төлөөлөгч хуралдаа суусан байна. Аймгийн ИТХ-аар дарга Г.Пүрэвгандийг огцруулах эсэх асуудлаар санал хураахад 22 төлөөлөгчийн санал буюу 59,4% нь огцоруулна, 15 төлөөлөгчийн санал буюу 40,6% нь огцруулахгүй гэсэн бол, 2 төлөөлөгчийн санал хүчингүй гарч улмаар Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди огцорчээ.
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг ч бодох сөхөөгүй огцорсон ИТХ-ын дарга Г.Пүрэвганди албан тушаалаасаа салахгүй хэмээн зөрүүдлэж, ИТХ-ын тогтоолыг  хүлээн зөвшөөрөхгүй хэмээн эсэргүүцэн албаны тамгаа аваад, өрөөгөө түгжээд зугтсан гэх мэдээлэл ирлээ.

Ц.Бат

Санал болгох мэдээ

Дундговь аймаг: Соёлын өв, археологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ц.Төрбат, МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн …