Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

Жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тодруулбал,

  • Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо: Барилгачдын талбай
  • Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо: Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо: Экстрем спортын талбай
  • Налайх дүүрэг, 1 дүгээр хороо: Төв талбайд өргөтгөсөн худалдаа гарч байгаа юм.

Өргөтгөсөн худалдаагаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээ, хөрс, бордоо, зарим төрлийн тоног төхөөрөмжийг борлуулж буй.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав

Нийслэл өнгөрсөн жилүүдэд сургууль, цэцэрлэг, бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барих төслүүдийг үе шаттай хэрэгжүүллээ. Эдгээр барилга …