Ховд аймагт “Алтайн дуулал” яруу найраг, богино өгүүллэгийн наадам болжээ

1565Аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “АЛТАЙН ДУУЛАЛ” яруу найраг, богино өгүүллэгийн наадам 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хөгжимт драмын театрт болов.

“АЛТАЙН ДУУЛАЛ” яруу найраг, богино өгүүллэгийн наадмын зорилго нь яруу найраг, эх хэл бичгийн соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, билэг авьяастныг тодруулж, алдаршуулан урамшуулахад оршино.

Зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёлын газар, Зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай бүсийн салбар зөвлөл хамтран зохион байгуулав.

1568“АЛТАЙН ДУУЛАЛ” яруу найраг, богино өгүүллэгийн наадмын шүүгчээр Ховд их сургуулийн ССБЗЭДэд захирал Д.Өрнөхдэлгэр, аймгийн Хөгжимт драмын театрын Ерөнхий найруулагч н.Ариунжаргал, Ховдын толь сонины захирал Г.Төрмөнх, аймгийн ЗДТГ-ын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Жавзанхорлоо нар шүүн явууллаа.

“АЛТАЙН ДУУЛАЛ” яруу найраг, богино өгүүллэгийн наадмын хөтлөгчөөр Болор цомын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар, Ховд их сургуулийн НХУС-ийн багш В.Янжиндулам нар ажиллаа.

1566Яруу найргийн төрөлд 27 яруу найрагчийн 81 шүлэг, богино өгүүллэгийн төрөлд 7 өгүүллэг уншигдав.

Яруу найраг, богино өгүүллэгийн төрлүүдэд тус бүр 1, 2, 3 дугаар байр, тусгай байр эзлүүлэв.

1567Яруу найргийн төрөлд Тэргүүн байранд Булган сумын яруу найрагч Б.Цогтбадрах, дэд байранд Жаргалант сумын яруу найрагч Б.Пүрээвсүрэн, гутгаар байранд Дарви сумын яруу найрагч Ч.Булгамаа, тусгай байранд Жаргалант сумын яруу найрагч Б.Ариун-Эрдэнэ, С.Батчулуун нар эзэллээ.

1569Богино өгүүллэгийн төрөлд Тэргүүн байранд Жаргалант сумын А.Оюунчимэг, дэд байранд Ховд телевизийн захирал Н.Баасанжав, гутгаар байранд Манхан сумын Д.Эрдэнэбат, тусгай байранд Олон ястны телевизийн сэтгүүлч Ж.Саруул, Үенч сумын М.Даваажав нар тус тус шалгарав.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …