Архангай аймгийн Засаг даргын урилгаар БНХАУ-с Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шао Лун Архангай аймагт айлчлахдаа Засаг дарга Д.Бат-эрдэний тавьсан хүсэлтийг хүлээн авч Архангай аймагт БНХАУ-н буцалтгүй тусламжаар хүүхдийн цэцэрлэг нэгийг барьж өгөхөөр амласан билээ. Энэ ажил өчигдөр биелэлээ олж Засгийн газрийн хурлаар батлагдсан байна.
Засгийн газрын энэ оны 1 дүгээр сарын 19-ний хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэн нийслэл, орон нутагт 21 сургуулийн барилгыг шинээр барих болон өргөтгөхөөр шийдвэрлэсэн.
БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд дээрх тусламжийн хөрөнгөөр Архангайн Эрдэнэбулган сумын “Монгол-Хятадын найрамдлын нэрэмжит” 4 дүгээр цэцэрлэгийн барилгад өргөтгөл барих хүсэлт ирүүлжээ. Тус цэцэрлэг нь 90 орчим хүүхэд хүлээн авах чадалтай ч хамран сургах тойргийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамрагдаж чаддаггүй байна.
Энэхүү цэцэрлэгийн өргөтгөл барих төслийг нэмснээр Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 22 сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр буюу өргөтгөхөөр болж байна.