Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбат нь албан үүргээ гүйцэтгэж явахад нь буудан амь насыг нь хөнөөсөн хэрэг өчигдөр гарчээ. Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Б.Эрдэнэсүхээс хүүхдийн тэтгэлэг болон 88 толгой малыг Д.Отгонзаяад олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар тус албаны ахлах …
Баруун аймаг
December, 2013
-
2 December
Ховд аймаг: Ирэх оны бодлого тодорхойлох ажил хэргийн уулзалт боллоо
Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2012 оны 11 сарын 29-нд болсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас Засаг даргаар сонгогдож, 11 сарын 30-нд Ерөнхий сайд баталгаажуулж байсан. Энэ цагаас хойшхи нэг жилийн хугацаанд баг хамт олноороо төлөвлөсөн ажлуудаасаа нэлээдгүйг амжуулжээ. Энэ хугацаанд хийгдсэн гол ажлуудаа тайлагнах, ирэх жилийн хамтын ажиллагаагаа эртнээс төлөвлөх үүднээс банк санхүү, хэвлэл мэдээлэл, …
November, 2013
-
30 November
Ховд аймаг: Төрийн дээд шагналын эзэд тодорлоо
Тусгаар тогтнолын 89 жилийн ойн өдрөөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын их танхимд МУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 173 тоот зарлигийн дагуу нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан, түүний орлогч дарга нар, Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, Засаг дарга Д.Баасандорж нар болон аймгийн …
-
28 November
Хуурамч падаан ашигласан “Цахилгаан холбоо” компаний ажилчдыг торгожээ
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсээс “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Өвөрхангай дахь салбарт иргэдийн гомдлын дагуу шалгалт хийжээ. Тодруулбал, тус байгууллагын 2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд сарын хугацаанд санхүүгийн хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтаар бараа, материалын орлогын болон зарлагын падааныг засвартай бичдэг, татан буугдсан байгууллагын падааныг санхүүгийн баримтад хавсаргадаг, зарим …
-
26 November
Ховд аймаг: Баасан гарагийг архигүй өдөр болгох тухай захирамж гарлаа
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд аттестатчилал явуулж 80 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ингэснээр согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж цэгийн тоог 23.6 хувиар буюу 4/1-ээр цөөрүүлжээ. Гэсэн хэдий ч архинаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй, өсвөр үе залуучууд архи хэтрүүлэн хэрэглэж байгаа судалгааг үндэслэн …
-
25 November
Ховд аймаг: Залуучуудын хөгжил төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Залуучуудын хөгжил” төслийг 2013-2017 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь 4 үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих бөгөөд салбарын яамдын төлөөллийг багтаасан 16 хүний бүрэлдэхүүнтэй удирдах хороо байгуулагдсан байна. Харин орон нутагт салбаруудын оролцоог хангасан зөвлөх баг ажиллах бөгөөд Залуучуудын хөгжлийн төв байгуулагдах ажээ. Энэ талаархи танилцуулга мэдээллийг …
-
22 November
Арвайхээр хот БНХАУ-ын Нинши хоттой ногоон хөгжилд хамтран ажиллана
Энэ сарын 10-13-ны өдрүүдэд Арвайхээр хотноо БНХАУ-ын Нинши хотын байгаль орчны салбарын төлөөлөгчид зочлов. Тэд Арвайхээр хоттой байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа ногоон хөгжилд өөрсдийн туршлагаас хуваалцах, хувь нэмрээ оруулах зорилготой иржээ. Талууд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гэр хороолол, цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг сайжруулах, ногоон орчин бий болгох, шинэчлэх боломжийн талаар ярилцаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
-
22 November
Ховд аймаг: Музей үзүүлэнгээ шинээр дэлгэлээ
Өмнө нь Одоо Баруун Монголын түүх-соёлын их өвийг хадгалсан Ховд аймгийн музей нь нийт 3 мянга …
-
21 November
Ховд аймаг: Гэр хороололд цэцэрлэг дутагдалтай байгааг иргэд хэлж байна
2013 онд хийсэн ажлын тайлан мэдээллээ иргэддээ хүргэх, 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажилд санал авах зорилгоор Жаргалант сумын багийн иргэдтэй хуваарийн дагуу уулзалт хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна. Өчигдөр буюу 11 сарын 18-нд Жаргалан, Магсаржав, Буянт, Алагтолгой, Бугат, Хайрхан багийн иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийсэн бол өнөөдөр 10 цагт 12 жилийн нэгдүгээр …
-
21 November
Ховд аймаг: Иргэндээ нээлттэй төр, иргэдийн оролцоотой төсөв батлах ажил амжилттай өндөрлөлөө
Аймаг орон нутгийн шинэ удирдлагууд ажлаа авсан нэг жилийн хугацаанд юуг хийж хэрэгжүүлсэн талаархи тайлан мэдээллээ Жаргалант сумын Цамбагарав, Наран, Рашаант багийн иргэдэд тайлагналаа. Энэхүү тайлан мэдээллийг аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ч.Чинбат хүргэж, тус багуудын иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн юм. Мөн ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр амьдарч байгаа баг хороондоо юу хийж …
-
19 November
Ховд аймагт “Соёлын өв”-ийг бүртгэн баримтжуулах ажлын хэсэг байгуулагдав
Соёлын өвийг хамгаалах талаар Монгол Улсад нэгдэн орсон олон улсын гэрээг олон нийтэд сурталчлах, улс, аймаг, нийслэлийн хамгаалалтанд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалт, соёлын биет бус өвийн үндэсний жагсаалт, соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагчдын жагсаалтад бүртгэгдэх шаардлагатай соёлын өв, өвлөн уламжлагчийн талаар холбогдох судалгааг гарган олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах талаар …
-
18 November
Ховд аймаг: 2014 оны төсвийг иргэдийн оролцоотой батлах үүднээс багийн иргэдээс санал авч байна
2013 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг хүргэх, 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажлын санал авах зорилгоор Жаргалант сумын багуудтай хуваарийн дагуу аймаг, сумын удирдлагууд уулзалт хийж байна. 2013 оны 11 сарын 18-нд аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд Жаргалант, Магсаржав, Буянт багуудын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, тайлан мэдээллээ хүргэн, санал авлаа. Уулзалт хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга …
-
18 November
Чанарын шаардлага хангаагүй 52 нэр төрлийн 858 ширхэг барааг устгалд оруулжээ
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 48-р тогтоолоор батлагдсан архидан согтуурахаас сэргийлэх хяналт тавих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 227-р тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор аймгийн хэмжээний согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтөй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Шалгалтаар хүнсний барааны чанар аюулгүй байдалд хяналт хийхэд 15 хүнсний дэлгүүрт хэрэглэх хугацаа нь дууссан, …
-
12 November
Хөвсгөл аймагт хөл хорио тотоогоод байна
Галзуурсан чононуудын дайралтын улмаас Хөвсгөл аймагт хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал, тус аймгийн Цагаан-Уул, Галт, Шинэ-Идэр сумдад галзуурсан чононццд сүрэглэн айлын хот руу дайрч, хүн бариад байгаа аж. Тиймээс аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр дээрх гурван сумыг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоожээ. Он гарсаар Хөвсгөл аймагт нэг хүн галзуурсан чононд бариулан амиа алдаад байгаа аж.
-
12 November
Багийн засаг дарга нарын нэгдсэн сургалт семинар боллоо
Энэ сарын 08-10-ны өдрүүдэд аймгийн төвд сумын ИТХ-ын дарга, сум багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалт семинар шинэ мэдээлэл, асуулт хариулт, идэвхитэй оролцоо бүхий уур амьсгал дунд боллоо.2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сум багийн Засаг дарга нар анх удаа цугларч асуудлаа ярилцаж, туршлага солилцлоо. Аймгийн ЗДТГ-ын дарга Б. Лхагвасүрэн хэлэхдээ энэ удаагийн хурал их үр дүнтэй онцлог …