Ховд аймаг: Залуучуудын хөгжил төсөл хэрэгжинэ

НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Залуучуудын хөгжил” төслийг 2013-2017 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь 4 үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих бөгөөд салбарын яамдын төлөөллийг багтаасан 16 хүний бүрэлдэхүүнтэй удирдах хороо байгуулагдсан байна. Харин орон нутагт салбаруудын оролцоог хангасан зөвлөх баг ажиллах бөгөөд Залуучуудын хөгжлийн төв байгуулагдах ажээ. Энэ талаархи танилцуулга мэдээллийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, Үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Ч.Батаа, НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын эрх мэдэл, нөлөөлөл хариуцсан мэргэжилтэн Дастин Бартер нар өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд танилцууллаа

Г.Одонтуяа

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …