Тусгаар тогтнолын 89 жилийн ойн өдрөөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын их танхимд МУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 173 тоот зарлигийн дагуу нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан, түүний орлогч дарга нар, Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, Засаг дарга Д.Баасандорж нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга нар оролцов.
Хөдөлмөр зүтгэлээрээ төр түмэндээ үнэлэгдэн төрийн дээд одон медалиар шагнагдсан нэр бүхий хүмүүст шагнал гардуулсан бөгөөд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Н.Сүхбаатар, Алтан гадас одонгоор С.Даваажав, Н.Шарав, Ц.Жалцав, Л.Батбаяр, Л.Баарай, Ц.Нямцэрэн, М.Нямдаваа, Ц.Нямсүрэн болон Хөдөлмөрийн хүндэт медалиар М.Бердихан, Б.Дуламсүрэн, М.Өмирбек нар тус тус шагнагдав.