Ховд аймаг: Гэр хороололд цэцэрлэг дутагдалтай байгааг иргэд хэлж байна

6112013 онд хийсэн ажлын тайлан мэдээллээ иргэддээ хүргэх, 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажилд санал авах зорилгоор Жаргалант сумын багийн иргэдтэй хуваарийн дагуу уулзалт хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна. Өчигдөр буюу 11 сарын 18-нд Жаргалан, Магсаржав, Буянт, Алагтолгой, Бугат, Хайрхан багийн иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийсэн бол өнөөдөр 10 цагт 12 жилийн нэгдүгээр сургуулийн соёлын танхимд Бичигт, Баатархайрхан, Тахилт багуудын иргэдийн уулзалт болж өнгөрлөө.

Аймгийн Засаг даргын 2013 оны тайлан мэдээллээс өмнө ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр багтаа хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтаа гаргаж танилцуулсан бөгөөд гэр хорооллын багаас гарсан саналд ихэнх нь сургууль, цэцэрлэг, зас, дэд бүтэц, худаг зэрэг асуудлыг хөндөн санал оруулж байлаа.

Ийнхүү ОНХС-ийн ирэх оны төсөвт санал өгөх хэлэлцүүлэг, уулзалтанд тус багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Нямлхагва, Г.Пүрэвганди нар оролцож багийнхаа хөгжилд иргэдийнхээ хамт дуу хоолойгоо өргөлөө.

Г.Одонтуяа

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …