Ховд аймаг: Баасан гарагийг архигүй өдөр болгох тухай захирамж гарлаа

1378212_561608660578348_1413158105_nАймгийн Засаг даргын захирамжийн дагуу согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд аттестатчилал явуулж 80 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ингэснээр согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж цэгийн тоог 23.6 хувиар буюу 4/1-ээр цөөрүүлжээ. Гэсэн хэдий ч архинаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй, өсвөр үе залуучууд архи хэтрүүлэн хэрэглэж байгаа судалгааг үндэслэн аймгийн Засаг даргын “Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчилгээ явуулахыг хориглох өдөр тогтоох тухай” 2013 оны 11 сарын 22-ны өдрийн А/454 дугаар захирамж гарлаа.

1452209_640883239288049_1811593417_n
Энэ захирамжаар архи согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг 7 хоног бүрийн баасан гарагт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг 2013 оны 12 дугаар сарын 1-нээс хориглож, хяналт тавьж ажиллахыг холбогох мэргэжлийн байгууллагууд, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Г.Одонтуяа

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …