Увсын наадмын дөрвийн даваа өндөрлөлөө

1fns6mt9vdo234hb1p2qu7dlnjУвс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваа өндөрлөлөө. С.Мөнхбат аварга аймгийн начин Т.Энхбаяраар, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн начин Т.Мөнх-Эрдэнээр, улсын гарьд Б.Гантогтох аймгийн заан Ням-Эрдэнээр, Ө.Бат-Орших харцага аймгийн арслан Сүрэнжаваар, улсын харцага Б.Пүрэвсайхан аймгийн арслан Ганболдоор, улсын харцага А.Бямбажав аймгийн арслан На.Ганзоригоор тус тус дөрөв давлаа. Улсын заан Д.Бумбаяр, аймгийн заан Цээсүрэнд, улсын Ж.Алтансүх аймгийн арслан Ерөөлтөд, улсын начин Насандэлгэр цэргийн арслан Ба. Ганзоригт өвдөг шороодлоо.

Дөрвийн давааны хамгийн сонирхолтой барилдаан шилдэг начин Т.Баасанхүү, шинэхэн начин Д.Энхбаяр, улсын начин С. Батсуурь аймгийн хурц арслан О.Гантулга нар байлаа. Улсын начин Д.Энхбаяр, С.Батсуурь нар даваагаа ахиуллаа.

Тавын давааны оноолтыг хүргэе:

С.Мөнхбат у.а-Х.Оргилболд а.а
П.Бүрэнтөгс у.а-Ерөөлт а.а
Н.Батсуурь у.а-Бямба-Очир а.а
Б.Гантогтох у.г- Цээсүрэн а.з
Ц.Содномдорж у.х-Цогбаяр у.н
Ө.Бат-Орших у.х-А.Бямбажав у.х
Б.Пүрэвсайхан у.х-С.Батсуурь у.н
Д.Энхбаяр у.н-Ба.Ганзориг ц.а

www.eagle.mn

Санал болгох мэдээ

Дундговь аймаг: Соёлын өв, археологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ц.Төрбат, МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн …