Одоогоос 5 жилийн өмнө Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн санаачилга, сүсэгтэн олны өргөл хандиваар одоогийн Ганданпунцагчойлин хийд сүндэрлэн боссон билээ. Ингэснээр Ховд нутгийн зон олон бурхан номдоо сүслэн залбирах, шашин номынхоо үйл ажиллагааг нэг дороос авах боломжтой босноороо онцлогтой. Нөгөөтэйгээр монголчуудын соёлын өвийг хадгалан хойч үедээ уламжлуулахаас эхлээд аймаг орон нутгийн бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрийг оруулсан гэж хэлж болно. …
Баруун аймаг
September, 2015
-
29 September
Ховд аймаг жүдо бөхийн бэлтгэлийн ордонтой боллоо
Япон улсын ЗГ-ын “Соёлын өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар манай аймагт “Жүдо бөхийн бэлтгэлийн ордон” баригдаж, 9-р сарын 27-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа болов. Нээлтэнд ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, МЖБХ-ны \Монголын жүдо бөхийн холбооны\ ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Япон улсын Элчин сайдын яамны …
-
29 September
Хөвсгөлд их хэмжээний цас орсноор иргэд цасанд боогджээ
Хөвсгөл аймагт их хэмжээний цас орсноор өнгөрөгч бямба гарагт тус нутагт явсан тээврийн хэрэгслүүд зорчих боломжгүй болж, иргэд цасанд боогджээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газраас тусламж дуудаж, гаргуулсан байна. Мөн тус аймгийн Ханх сумын Цураг багийн нутаг “Их сант”-ын даваанд /Ханх сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ дөрвөн автомашин, 19 зорчигч цасанд боогдож явах боломжгүй байсныг аймгийн Онцгой байдлын …
-
28 September
“Баруун Монгол”-ыг судлаачдын олон улсын чуулган боллоо
“Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний хэл соёл” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ховд аймаг дахь Ховд их сургууль дээр 2015 оны 9 сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөв. Энэ хурлыг 1993 онд анх санаачилан явуулж, түүнээс хойш хоёр жил тутамд нэг удаа, Монгол, Орос, Хятад улсуудад зохион байгуулагдаж хэвшсэн бөгөөд өдгөө арван хоёр …
-
26 September
Бурхын голд 3 настай хүүхэд осолджээ
Завхан аймгийн Алдархаан сумын Мандат багийн “Таван Улиас” гэдэг газар /Аймгийн төвөөс 35 км-т/ Б /3 настай, эрэгтэй/ 2015.09.24-ний өдөр 12:00 цагийн орчим гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.09.24-ний өдрийн 19:35 цагт хүлээн авчээ. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 28 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 30 иргэн, 5 автомашин, 4 мотоцикль …
-
22 September
Баян-Өлгийд сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул-Улаан багийн иргэн алга болоод эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн талаар өмнө мэдээлсэн. 50 настай, эрэгтэй М 2015.09.10-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.16-ны өдөр өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 23 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Ховд голын Абкейн арал гэдэг газар эрэн …
-
22 September
Баруун бүсэд зам дагаж хөгжил ирнэ
Баруун бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийн Толбо нуур-Хашаатын даваа, Хашаатын даваа-Шургийн гүүр, Цагаан нуур-Улаан байшинт чиглэлийн 3 багцын замын ажлын нээлтийн ажиллагаа болов. Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, Зам барилгын ажлын хяналт зөвлөхийн багийн ахлах Ч.Энхжаргал, Чайна Хуаши компанийн орлогч захирал У Юун болон тус компаний …
-
21 September
Орхончууд “Бага олимп” зохион байгуулна
Орхон аймагт аравдугаар сарын 7-11-нд “Эрдэнэт-бага олимп” спортын наадам зохиогдох гэж байна. “Бага олимпоос их олимпийн оргил өөд” гэсэн уриатай тус наадам жүдо, чөлөөт бөх, үндэсний бөх, волейбол, сагсан бөмбөг, хөлбөмбөг, мини марафон, ширээний теннис, шатар гэсэн спортын есөн төрлөөр болох юм. Тус аймгийн сум, багийн иргэдийн спортоор хичээллэх идэвх санаачлагыг сэргээх, авьяаслаг, өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, 2016 оны …
-
21 September
Баян-Өлгийд нэг иргэн сураггүй болоод 10 гаруй хонож байна
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул-Улаан багийн иргэн М /50 настай, эрэгтэй/ 2015.09.10-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 13:20 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газраас 9 албан хаагч, орон нутгаас 14 иргэн, нийт 23 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Ховд голын Абкейн арал гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
-
18 September
Ховд аймаг, Дэ Нэйче Консерванси байгууллагын хооронд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
Дэ Нэйче Консерванси \TNC\ байгууллага нь манай дэлхийн амьдралын олон янз байдлын төлөөлөл болох байгаль, амьтан, ургамлын бүлгэмдэл тэдгээрийн оршин тогтноход чухал ач холбогдол бүхий эх газар болон усан орчныг хамгаалах эрхэм дээд зорилтыг тавин ажилладаг ба 60 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухааны туршлага дээр үндэслэн хөгжлийн үйл ажиллагааны нөлөөллийг бууруулахын тулд хөгжлийн төслийн зөвшөөрөл олгох явцад шинжлэх ухааны үндэслэлтэй …
-
17 September
“Ерөөлийн цацалтай нутаг ээж” уран бүтээлийн дээж тоглолт болно
Ховд нутагтаа ажиллаж хөдөлмөрлөн уран бүтээлээ туурвидаг яруу найрагч, ая зохиогч, Дөргөн сумын харьяат Басангийн Оюунхүү өөрийн уран бүтээлийн дээжис тоглолтоо тун удахгүй нийслэлчүүддээ өргөн барих гэж байна. “Ерөөлийн цацалтай нутаг ээж” уран бүтээлийн дээжис тоглолт 2015 оны 09 сарын 20-нд МҮЭСТО-д 15 цагаас болох юм. Тоглолтын билетыг 89999850, 88302892 дугаарын утсаар холбогдон захиалж болох гэнэ. Уран бүтээлийн дээж тоглолтын …
-
17 September
“Уул ус маань үгүйлээд байдаг юм гэнэ лээ” тоглолтондоо Ховдчуудыг урьж байна
Саяхан нийслэл Улаанбаатар хотноо олон ястны өлгий Ховдчууд “аймаг сурталчилах өдрүүд”-ийг амжилттай зохион байгуулсан. Энэ хүрээнд орон нутагтаа ажиллаж амьдарч уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчдээ дэмжих зорилгоор нийслэлд уран бүтээлийн дээжис тоглолтуудыг зохион байгуулах гэж байна. Ховд аймгийн ХДТ-ын найрал дууны багш, хөгжмийн зохиолч, МУСТА Халхын Эрхэмбаяр “Уул ус маань үгүйлээд байдаг юм гэнэ лээ” уран бүтээлийн дээжис тоглолтоо Улаанбаатар …
-
11 September
Олон ястан Ховдчууд Чингис хааны талбайг “эзэгнэлээ” /фото/
Нийслэл Улаанбаатар хотноо олон ястны өлгий “Ховд аймгийн өдрүүд” болж байна. Үхрийн бөөр шиг алаг хэрнээ Ихрийн сэтгэлтэй олон ястан үндэстэн өчигдөр аймаг сурталчилах арга хэмжээний нээлтээ улсын нийслэлийн төв Чингис хааны талбайдаа сүр дуулиантайхан хийлээ. Захчин, дөрвөд, мянгад, торгууд, өөлд, урианхай, казах, халх гээд олон ястнууд үндэснийхээ хувцас хэрэглэлээр гоёж, бүжиг наадмаа хийн, идээ ундаагаа дэлгэж Улаанбаатарчуудыг “ангайлгалаа”. Чингис …
-
9 September
Маргааш Чингис хааны талбайд Ховдын олон ястнууд “чуулна”
Уулс, үүлс, тарвасны өлгий болсон холын цуутай Ховд нутгийнхан энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо “Ховд аймгийг сурталчилах өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна. Маргааш нийслэлийн төв талбай болох Чингис хааны талбайд 10 цагаас аймаг сурталчилах өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа болох аж. Нээлтийн үеэр олон угсаатны өлгий болсон Ховд аймгийн 16 сумын ардын авьяастнуудын урлагийн тоглолт болохын зэрэгцээ сум тус бүр гэр барих …
-
9 September
Б.Цэвээнравдан:Ховд аймаг баруун бүсийн төв болон хөгжиж байна
Улаанбаатар хотноо “Ховд аймгийн өдрүүд” болохоор бэлтгэл ажлууд нь базаагдаж байна. Энэ үеэр Ховд аймгийн засаг дарга Б.Цэвээнравдантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. – Сүүлийн гурван жилийн дотор 1200 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон- – Нийслэлд зохион байгуулагдах “Ховд аймгийн өдрүүд”-ийн талаарх ерөнхий мэдээллээр ярилцлагаа эхлүүлэх үү? – Аймгийн ИТХ-аас гарсан шийдвэрийн дагуу олон угсаатны өлгий болсон “Ховд аймгийн өдрүүд”-ийг Нийслэлд …