Ховд аймаг жүдо бөхийн бэлтгэлийн ордонтой боллоо

downloadЯпон улсын ЗГ-ын “Соёлын өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар манай аймагт “Жүдо бөхийн бэлтгэлийн ордон” баригдаж, 9-р сарын 27-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа болов.

Нээлтэнд ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, МЖБХ-ны \Монголын жүдо бөхийн холбооны\ ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Япон улсын Элчин сайдын яамны Соёл хариуцсан хэлтсийн дарга Ямогота Хиго, МУГТ, жүдо бөхийн дасгалжуулагч Р.Даваадайлай болон аймаг орон нутгийн удрдлагууд оролцлоо. Энэ үеэр тус жудо бөхийн бэлтгэлийн ордонг МЖБХ-ны нарийн бичгийн дарга М.Бахбатын аав Монголын жүдо бөхийн анхны шигшээ багийн дасгалжуулагч Ч.Машбатын нэрэмжит болгож, аймгийн ИТХ-ын тогтоолыг танилцуулан Биеийн тамир спортын газрын дарга Б.Банзрагчид гардуулан өглөө.

download (1)Баруун бүсийн Жүдогийн ордныг барихад Япон Улсын Засгийн газраас 92.278 ам.долларын буцалтгүй тусламжийг олгосон ба Жүдо бөхийн бэлтгэлийн ордон нэг давхар 362.39 мкв талбайгаар төлөвлөн манай аймгийн “Хатан түнгэл” компани барилгын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн юм.

Жүдо бөх бол Монголчуудыг дэлхий нийтэд сурталчилж байгаа төрөл ба тус ордон баригдсанаар Монголын тэр дундаа Ховд аймгаас маань тив дэлхийд нэрээ гаргасан олон алдартай тамирчин гарах боломж бүрдэж байна гэдгийг нээлтэнд оролцогчид онцлон ерөөж байлаа.

download (2)

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …