Баруун бүсэд зам дагаж хөгжил ирнэ

downloadБаруун бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийн Толбо нуур-Хашаатын даваа, Хашаатын даваа-Шургийн гүүр, Цагаан нуур-Улаан байшинт чиглэлийн 3 багцын замын ажлын нээлтийн ажиллагаа болов. Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, Зам барилгын ажлын хяналт зөвлөхийн багийн ахлах Ч.Энхжаргал, Чайна Хуаши компанийн орлогч захирал У Юун болон тус компаний инженерүүд мөн төслийн гүйцэтгэлийг хянах компанийн албаны хүмүүс, инженерүүд, Ховд, Баян-Өлгий аймгийн иргэд, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцов.

Баруун бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийн хүрээнд

Улаан байшинт-Цагаан нуур – 25,8км

Толбо нуур- Хашаатын даваа – 60км

Хашаатын даваа-Шургийн гүүр- 50км нийт 135,8км замын барилгын ажлыг 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээлжээ.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа бол зөвлөх компаниар Ай Си Ти сайн консалтинг компани, гүйцэтгэгч компаниар БНХАУ-ын China Huashi Enterprises company limited ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэлсэн үгэндээ дээрх 3 багцын 135,8 км авто зам ашиглалтанд орсноор БНХАУ, ОХУ хоорондын тээвэр ложистикийн харилцаа өргөжих цаашлаад эдийн засгийн олон боломж бүрдэнэ, мөн энэ зам Ховд, Баян-Өлгий аймгуудын зам бус Олон улсыг холбосон авто зам болон өргөжин хөгжих эхлэл тавигдаж байна хэмээн онцлон хэллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …