Ховд аймагт 1080 Цэнд-Аюуш бурхан аравнайлах ёслол боллоо

12046867_1034963213213381_1245731941304838385_nОдоогоос 5 жилийн өмнө Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн санаачилга, сүсэгтэн олны өргөл хандиваар одоогийн Ганданпунцагчойлин хийд сүндэрлэн боссон билээ. Ингэснээр Ховд нутгийн зон олон бурхан номдоо сүслэн залбирах, шашин номынхоо үйл ажиллагааг нэг дороос авах боломжтой босноороо онцлогтой. Нөгөөтэйгээр монголчуудын соёлын өвийг хадгалан хойч үедээ уламжлуулахаас эхлээд аймаг орон нутгийн бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрийг оруулсан гэж хэлж болно.

12049547_1034963123213390_3333715854885395486_nТэгвэл намрын тэргүүн сарын Балжинням Дашням давхацсан билэгт сайн өдөр Насан хутаг буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 1080 Цэнд-аюуш бурхан аравнайлах ёслолыг тус хийд дээр зохион байгууллаа. 1080 Цэнд-Аюуш бурханыг амилуулах ёслолын үйл ажиллагаанд Аймаг орон нутгийн удирдлагууд, Хөгжлийн төлөө сангийн тэргүүн, тэргүүлэгчид, Нарбанчин хувилгааны 7 дахь дүр, Эрдэнэзуу хийдийн лам хуврагууд, Ховд аймгийн сүсэгтэн олон оролцов.
12037986_1034963329880036_5808752443980486543_n1080 Цэнд-Аюуш бурханыг бүтээснээр бурхад сахиус газар усны эзэп баясах бөгөөд хур бороо цагтаа бууж ард түмний нас буяны зэтгэр саад амирлаж буян заяа тэгшрэх хойч үедээ шашин соёлын үнэт өв шинээр бий болгож өвлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм байна. Баруун бүсийн Ганданпунцагчойлин хийд 2010 оны 8-р сард байгуулагдан буян номын үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 5 жилийнхээ ойн хүрээнд сүсэгтэн түмэнтэйгээ хамтран насны хутаг буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 1080 Цэнд-аюуш бурхан аравнайлах төслийг амжилттай хэргэжүүллээ. Төслийн хүрээнд 1080 Цэнд-Аюуш бурханыг бүтээсэн бөгөөд уг бурханаа Аравнайлах өөрөөр хэлбэл амилуулах шашны зан үйлийг үйлдлээ.

11219683_1034963026546733_7345441017272967181_n 12079445_1034963536546682_5986831630691023785_n

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …