Саяхан нийслэл Улаанбаатар хотноо олон ястны өлгий Ховдчууд “аймаг сурталчилах өдрүүд”-ийг амжилттай зохион байгуулсан. Энэ хүрээнд орон нутагтаа ажиллаж амьдарч уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчдээ дэмжих зорилгоор нийслэлд уран бүтээлийн дээжис тоглолтуудыг зохион байгуулах гэж байна.
Ховд аймгийн ХДТ-ын найрал дууны багш, хөгжмийн зохиолч, МУСТА Халхын Эрхэмбаяр “Уул ус маань үгүйлээд байдаг юм гэнэ лээ” уран бүтээлийн дээжис тоглолтоо Улаанбаатар хотод ажиллаж амьдарч, сурч боловсорч буй нутгийн олондоо зориулан өргөн барих гэж байна.
Уран бүтээлийн дээжис тоглолт 2015 оны 09 сарын 19-нд 15 цагаас МҮЭСТО-д ганцхан удаа тоглолдох юм.
Тоглолтонд Ховд нутгийн уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөн барих юм байна.
“Уул ус маань үгүйлээд байдаг юм гэнэ лээ” уран бүтээлийн дээжис тоглолтын билетыг 89999850, 88302892 дугаарын утсаар холбогдон захиалах боломжтой ажээ.
МУСТА Х.Эрхэмбаяр “Хар ус нуурын шагшуурга” уран бүтээлийг уншигчиддаа хүргэе.
Г.Эрдэм