Говь-Алтай аймгийн Прокурорын газар үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ

DSC_0013-300x200Говь-Алтай аймгийн прокурорын газраас Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жил, Говь-Алтай аймгийн Прокурорын газар үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээг 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд төр захиргаа, хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагуудыг хамруулан тэмдэглэн өнгөрүүллээ.

Ойн арга хэмжээний хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад анхаарах асуудал” сэдэвт онол практикийн бага хурал, гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулсан байна.

Мөн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан баярын хурал баярын концертод Улсын Ерөнхий Прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан хүндэт зочноор оролцож Улсын Ерөнхий Прокурорын мэндчилгээг дэвшүүлж, Улсын Ерөнхий прокурорын тушаалаар шагнагдсан прокурор, ажилтнуудад шагналыг гардуулан өгсөн байна.

DSC_0071 IMG_0763 DSC_0037

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …