Баян-Өлгийд сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ

sitend-logo-412x360Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул-Улаан багийн иргэн алга болоод эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн талаар өмнө мэдээлсэн.

50 настай, эрэгтэй М 2015.09.10-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.16-ны өдөр өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 23 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Ховд голын Абкейн арал гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан. Тэгвэл ар гэрийн хүсэлтээр эрлийн ажиллагааг түр зогсоосон байна.

Г.Туяа

Ugluu-logo20157

 

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …