Tag Archives: ОБЕГ

November, 2019

  • 27 November

    “Гамшгийн аюулыг бууруулах Азийн бага хурал 2019”-д оролцлоо

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид “Азийн гамшгийн аюулыг бууруулах төв”-өөс БНТУ-ын Гамшгийн удирдлагын газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн аюулыг бууруулах Азийн бага хурал 2019“-д оролцож байна. Тус улсын Анкара хотноо энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус хуралд ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа …

  • 23 November

    Тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

    Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн  хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.   Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах  тусгай зориулалтын 71 нэгж, …

July, 2018

  • 3 July

    БНСУ-ын Дотоод хэрэг, Үндэсний аюулгүй байдлын дэд сайдыг хүлээн авч уулзлаа

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-д оролцохоор хүрэлцэн ирсэн БНСУ-ын Дотоод хэрэг, Үндэсний аюулгүй байдлын дэд сайд ноён Шим Бү Кион тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь ОХУ, БНХАУ, АНУ, Унгар, Япон, Франц зэрэг 10 гаруй орны гамшгаас хамгаалах байгууллага, НҮБ …

  • 3 July

    “Оролцогч талуудын хурлын өмнөх зөвлөлдөх хуралдаан” боллоо

        Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал өнөөдөр  Улаанбаатар хотноо эхэлж байна. Бага хурлын нээлтийн ажиллагаа 16:00 цагт Төрийн ордонд болно. Азийн сайд нарын бага хурлын өмнөх үйл ажиллагаа буюу “Оролцогч  талуудын хурлын өмнөх зөвлөлдөх хуралдаан” Туушин зочид буудалд боллоо. Хуралдаанд хувийн хэвшил, шинжлэх ухаан технологи, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн удирдлага, хүүхэд залуучууд, Монголын Улаанзагалмай, Улаанхавирган сар …

  • 3 July

    Мами Мизутори: Бид өнөөдөр Ази тивийн зүрхнээ хуран чуулж байна

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй хүндэт зочдын нэг бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын  Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн  хатагтай Мами Мизутори юм. Тэрээр Азийн сайд нарын бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Юуны өмнө, энэхүү Бага хурлыг эх орондоо хүлээн авч, амжилттай зохион …

  • 3 July

    Азийн сайд нарын бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож үг хэллээ

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг товчлон хүргэж байна. Тэрээр хэлсэн үгэндээ, Миний бие Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн хоёр удаагийн хуралд өөрийн биеэр оролцож санал бодлоо илэрхийлэн хамтын шийдвэр гаргалцсан, Монгол Улсын Засгийн газарт гурван удаа Онцгой байдлын асуудлыг хариуцан ажиллаж байсан сайдын хувьд улс орны тогтвортой …

  • 3 July

    З.Маралгоо: Бид бүгдийн төлөө гэрэлт ирээдүйг бүтээхийг уриалж байна

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын нээлтийн индрээс “American school” сургуулийн 5 дугаар ангийн сурагч, 10 настай  З.Маралгоо Ази, Номхон далайн улс орнуудын бүх хүүхэд, залуучуудыг төлөөлж үг хэллээ. Тэрээр, “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Маралгоо гэдэг би арван настай. Би Улаанбаатар хотод сурдаг бөгөөд энэ тайзнаа Ази, Номхон далайн улс орнуудын бүх хүүхэд, залуучуудыг төлөөлж үг …

  • 3 July

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал эхэллээ

    Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурлын нээлтийн ажиллагаа өнөөдөр 16:00 цагт  Төрийн ордонд эхэллээ. “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, …

November, 2016

  • 16 November

    Автомашинтайгаа мөсөнд цөмөрсөн иргэдийг аварчээ

    Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Ужигийн гол гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ 18-93 ЗАН улсын дугаартай Ланд-80 загварын автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагаар /2016.11.15-ны өдрийн 19:30 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б.Баянмөнхийг /38 настай, эрэгтэй/ аварч, автомашиныг голоос татан гаргажээ. Дархан-Уул аймгийн Шарын …

  • 14 November

    Цасан шуурганд төөрсөн таван иргэнийг эсэн мэнд оллоо

    Нийслэлийн Онцгой байдлын газарт цаг агаарын нөхцөл байдлын улмаас эрэн хайх, аврах ажиллагааны 3 дуудлага ирж албан хаагчид шуурхай ажиллалаа. Тухайлбал Багахангай дүүргийн 1 дүгээр хороо,  дүүргийн төвөөс 5 км зайтай Алсын худаг гэдэг газар иргэн 45 настай, эрэгтэй   малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 16:02 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан …

  • 10 November

    20 метрийн гүнээс иргэний амийг аврав

    Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны 57 дугаар уклонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-гийн бичил уурхайн /налуу ам/ 20 метрийн гүнд агааргүйдэж нэг иргэн ухаан алдаж унасан тухай дуудлага өчигдөр  орой 19:55 цагт /20:01 цагт/ ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангид ирсэн байна. Дуудлагын дагуу Уул уурхайн аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Г.Тогмид /40 настай, эрэгтэй/-г уурхайн гүнээс эсэн …

  • 10 November

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаан боллоо

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 07 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тодотгол хийх, гал түймрээс хамгаалах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, угсрах, ашиглах, хадгалах, тээвэрлэх, засвар үйлчилгээ хийх журмын төслийг хэлэлцүүллээ. Мөн гамшгаас хамгаалах болон гал түймэр унтраах хяналтын байцаагч нарын сургалт, түвшин тогтоох шалгалт хийсэн …

  • 10 November

    “Мэдлэгээ түгээцгээе” үндэсний семинар болно

    Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар “Мэдлэгээ түгээцгээе. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн өнөөгийн байдал, олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар 11 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн ордонд болох гэж байна. Тус семинарыг Шадар сайдын ажлын алба, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм. Монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал, эрсдэлийг бууруулах …

  • 8 November

    Хонины цэцэг өвчинтэй тэмцэх талаар үүрэг чиглэл өглөө

    Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Төрмандах, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, мэргэжилтэн, дэслэгч М.Мөнгөнбаръяа нар  Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн офицер бүрэлдэхүүнтэй видео хурал хийлээ. Уг хурлаар “Хонины цэцэг” өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга  хэмжээний талаар зөвлөмж өгсөн юм. Дорноговь, Дундговь аймгуудад энэ оны …