Баруун аймаг

March, 2016

  • 14 March

    Аймгуудын удирдлагууд цахим хуралд оролцлоо

     Энэ удаагийн цахим хурал Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд нар оролцож, аймгийн удирдлагуудад мэдээлэл өгчээ. Мөн Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын …

  • 14 March

    Увс, Завханы хил дээр эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдүүлжээ

     Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав Увс аймаг дахь Хилийн 0245, 0311, Завхан аймаг дахь хилийн 0277 дугаар ангиудад ажиллаж, Улсын хил хамгаалалт, албаны үйл ажиллагаа, байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Увс, Завхан аймгийн  отряд, заставууд хилийн цагийн байдлын байнгын өрнөлттэй, байгаль, цаг уурын нөхцөл байдлын хувьд хүндрэлтэй хэсэгт хамаарагддаг. Эдгээр аймагт  цас их …

  • 11 March

    Ховд аймаг: “Оюутан цэрэг-2016” хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо

    Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлан хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг- 2016” хөтөлбөрт улсын хэмжээнд 1000 оюутныг хамруулах бөгөөд манай аймгийн Ховд их сургуулийн 1, 2-р дамжааны 150 оюутан залуус эхний ээлжинд хамрагдана. Тус хөтөлбөрийн албан ёсны нээлт Ховд их сургуулийн лекцийн зааланд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Батлан хамгаалах яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын орон …

  • 5 March

    Баян-Өлгийн эмэгтэйчүүд чуулга уулзалт болжээ

    Баян-Өлгий аймгийн ЗДТГазар, Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээтэй хамтран “Эмэгтэйчүүд нийгмийн хөгжилд” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон тус аймагт үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн 13 төрийн бус байгууллагын аймгийн төв, сумдын төлөөллүүд оролцов. Чуулга уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Х.Дармен “Эмэгтэйчүүдийн талархи төр засгаас баримталж буй бодлого, түүний хэрэгжилт” сэдвээр илтгэл тавиж нийт эмэгтэйчүүд, эхчүүдэд удахгүй …

  • 5 March

    Баруун аймагт цасан шуурганд хоёр хүн осгож амиа алдав

    Өнгөрсөн хоногт Онцгой байдлын албаны 150 гаруй албан хаагч, 72  техниктэйгээр үүрэг гүйцэтгэж, төөрсөн, цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан, автомашин эвдэрсэн, хээр шатахуун дуусч саатсан зэрэг дуудлагаар ажиллаж, нийт  638 иргэнийг осгож хөдлөх аюулаас сэргийлж аюулгүй байдлыг ханган 152 автомашиныг цаснаас татан гаргажээ.  Их цас, цасан шуурганы үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд …

  • 5 March

    Увсын нутгаар хүйтний эрч чангарч байна

    Увс аймгийн нутгийн зарим газраар энэ сарын 6-7-нд, 8-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Цаг агаар хүйтэрч Увс нуур,Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус  бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

February, 2016

  • 29 February

    “Олимп хөгжил сангийн цом” Архайнгай аймагт аялаж байна

    Монгол улсын Ерөнхий сайдын санаачлагаар “Олимп хөгжил сангийн цом”-ыг нэр бүхий томоохон байгууллагууд, 9 дүүрэг, 21 аймагт аялуулж байгаа. Архангай аймагт нэг сарын турш аялахаар уг цом өнөөдөр аймгийн ЗДТГ-т шилжин ирлээ. Тус цомыг аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал, Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн тэргүүтэй ЗДТГ-ын хэлтсийн дарга нар хүлээн авлаа. “РИО-2016” зуны XXXI олимпийн тоглолтонд Архангайгаас МУГТ, Хөдөлмөрийн баатар Отръядын …

  • 27 February

    2016 онд ажлын байрыг нэмэгдүүлнэ

    Архангай аймгийн хөдөлмөрийн хэлтэс энэ онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийнхээ нээлтийг хийж иргэдэд мэдээлэл түгээлээ.  Төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг илүүтэй хөгжүүлэхээ аймгийн удирдлагууд хэлж байлаа. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсанаар Архангай аймагт 7 хөтөлбөр, 1 төсөл арга хэмжээ энэ онд хэрэгжих юм. Төсөл хөтбөлбөрт хамрагдах хүсэлтэй маш олон иргэд төслийн шаардлага, банкны шалгуурт …

  • 23 February

    “Мөнгөлөг шагшуурга Ховд-2016” мөсний баярын тэмцээн уралдааны дүнгийн мэдээллийг танилцуулья

    “Эх дэлхийгээ хамгаалъя – Мөнгөлөг шагшуурга Ховд-2016” мөсний баяраар аймгийн аварга шалгаруулах “Тэшүүр”-ийн тэмцээнийг Жаргалант сум, “Мөсний сур”-ын тэмцээнийг Цагдаагийн газар, “Мөсөн шагай”-н тэмцээнийг Биеийн тамир, спортын газар, тэмээний уралдааныг Манхан сум, Бүх нийтийн гүйлтийн уралдааныг Эрүүл мэндийн газар, Олс таталтын тэмцээнийг ЗХ-ний 123-р анги, Мөсөн дээрх нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнийг 7-р сургууль, Тэмээний буухиа, Сайхан тэмээтэй хос шалгаруулах тэмцээнийг …

  • 23 February

    “Мөнгөлөг шагшуурга Ховд-2016” мөсний баяр Хар ус нуурнаа зохион байгуулагдлаа

    “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр энэ сарын 21, 22-ны амралтын өдрүүдэд үзэсгэлэнт хан Жаргалант уулын өвөр, хатан Хар ус нуурын “Төмөртийн тохой”-д амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээний нээлтэнд ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан орлогч Ч.Чинбат, аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан орлогч М.Амарсанаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх, …

  • 19 February

    Ховд их сургуулийн оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана

    Монгол улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны хамтарсан тушаалаар оюутан залуусыг цэргийн алба хаалгах “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Цэргийн ерөнхий бэлтгэл” болон “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалт явуулж буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр хөтөлбөр дүүргүүлж цэргийн тангараг өргүүлдэг. “Оюутан цэрэг” хөтөлбөрт 2014 онд 418 …

January, 2016

  • 19 January

    Баянхонгорын оюутан залуучуудын нэгдсэн холбоо шинэ Ерөнхийлөгчтэй боллоо

    Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг Хонгор нутгийн залуучууд энэ оны нэгдүгээр сарын 17-нд Blue sky зочид буудлын хурлын танхимд нэгдсэн чуулганаа хийлээ. Хэдийгээр амралтын өдөр байсан ч  залуус 100%-ийн  ирцтэйгээр оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нутгийн хөгжилд өөрийн дуу хоолой болон ажиллах тэргүүнээ  сонголоо.  Түүх өгүүлэхэд одоогоос 13 жилийн өмнө Баянхонгор аймгийн Оюутан Залуучуудын Холбоо байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед МУ-ын …

December, 2015

  • 2 December

    Тэмээн эрдэнээ цэнгүүлсэн “Их говийн тэмээний баяр-2015” сайхан боллоо

      ХХААЯ, “Алтайн хөгжил XXI зуун” ТББ,  , Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл хамтран  “Их говийн тэмээний баяр 2015” Баруун бүсийн тэмээчдийн Их наадмыг 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод амжилттай зохион байгууллаа. Монгол улсын үндэсний баялаг таван хошуу малын манлай эрдэнэ болсон тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчдынхаа туршлагыг солилцуулах, тэмээн соёлыг …

November, 2015

October, 2015

  • 26 October

    Ховд аймагт Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал болов

    Аймгийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд боллоо. Өргөтгөсөн хурлаар тухайн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар 2012-2015 оны хооронд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа. Үүнд: “АЗЗА” ХК, “Шим ус” ОНӨААУҮГ, “Ховд эрч хүч” ОНӨААУҮГ, “Хөгжил” Политехник коллеж, ЕБ-ын 1 дүгээр сургууль, 2 дугаар сургууль, Цаст-Алтай цогцолбор сургууль, Прогресс сургууль, 6 …