Баруун аймаг

May, 2016

  • 6 May

    Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

    5 дугаар сарын 9-ний өдөр бол Монгол-Оросын ард түмний хувьд хэзээ ч мартаж үл болом, түүхэн өдөр билээ. Энэ жил Аугаа их Эх орны дайны Ялалтын 71 жилийн ой тохиож байна. Энэхүү Аугаа их ялалтын баярыг угтан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд орших нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа Алтанбулаг суманд боллоо. Энэ сарын 05-ны өдөр …

  • 6 May

    Дархан-Уул аймагт “Татвар төлөгчдийн өдрүүд” эхэллээ

    Жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь  7 хоногт улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг. “ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” уриан дор зохион байгуулагдах дээрх өдрүүд 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үндэсний Татварын албаны хэмжээнд тус өдрүүдээр Татварын хууль сурталчилах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, сургалт явуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах, шилдэг татвар төлөгчдөө сурталчилах, нэрэмжит тэмцээн …

  • 5 May

    Улсын математикийн 52 дугаар олимпиад Архангай аймагт эхэллээ

    Улсын математикийн 52 дугаар олимпиад Архангай аймагт эхэллээ. Энэ жилийн математикийн олимпиадыг Архангай аймаг нутагтаа зохион байгуулах эрхийг авсан. Ингэснээр 34 жилийн дараа Архангай аймгийн уугуул, МУИС-ийн математикийн тэмхимийн эрхлэгч доктор, проффессор В.Адьяасүрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа нь энэ аж. Олимпиадад 21 аймаг Нийслэлийн 9 дүүргийн 237 математикч багш, сурагчид оролцож байна. Мөн ШУТИС, МУБИС, МУИС зэрэг улсын их …

  • 5 May

    Өнөөдөр Инновацийн 2016 оны шинэ дүр төрх инженерүүдийн дундаас тодорч 100 сая төгрөгөөр шагнууллаа

    Өнөөдөр Эрдэнэт хот шинжлэх ухаанаар бүрэн “амьсгалж” өнжинө. Учир нь энд Монгол улсын өнцөг булан бүрээс цугласан 1000 инженерийн зөвлөгөөн болж байгаа юм. Үдээс хойш эхлэх энэ зөвлөгөөний үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас “Инноватор” цомыг олгох юм. Жинхэнэ бүтээн байгуулагчид, инновацийг нэвтрүүлэгчдийг урамшуулах, инженерүүдийн оюун ухаан, шинэ санал санаачилгыг дэмжиж урамшуулах энэхүү цом, шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирал Ц.Даваацэрэн анх …

  • 4 May

    Архангай аймаг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа

    2015 оны “Шилдэг аймаг”-аар шалгарсан 93 жилийн түүхтэй Архангай аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-оор шагнагдаж, өнөөдөр гардаж авлаа. “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан Архангай аймагт хүрэлцэн ирж, ёслол төгөлдөр гардуулан өгсөн юм. Архангай аймаг нь бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн үйл ажиллагаагаар манлайлан, Үндэсний өв соёлоо уламжлан хадгалах үйлсийг …

  • 4 May

    10 саяын үнэтэй тракторыг 50 саяар зардаг анхны хүн Булганых

    Д.Эрдэнэбат дарга Булган аймгийг самарч дууслаа даа. Тендер гэх нэрийн дор тэвчишгүй олон зүйлийг нуудаг болжээ. Улс орны эдийн засаг өдөр ирэх бүр доройтож, өрөөс өр, зээлээс зээл гэсэн хэврэгхэн төсөвтөө захирагдан, цалингаа ч бүтэн тавиж чадахгүй энэ хүнд цаг үед зарим нэг нөхдүүд нь тендер хэмээх ганц үгээр халхавчлан, бусдын бүтээснээс хумсалж суух ийм л дүр төрх өнөөгийн нийгэмд …

  • 3 May

    Гэр дээр нь аянга буусан айлд Засаг даргын захирамжаар бариа гэр олголоо

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/197 захирамжаар Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн П.Нямдоржийн гэр бүлд бариа гэр олголоо. 2016 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр дуу цахилгаантай бороо орж Алагтолгой багийн …

  • 3 May

    Отгонтэнгэрийг тайх ёслолоор ёс, цээрийг хатуу баримтална

    Монгол түмний буян заяа, цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн ёслол долдугаар сарын 19-нд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Үүний дагуу төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх зургаа дахь удаагийн тахилга энэ зун болох юм. Энэхүү томоохон төрийн …

  • 3 May

    Дарханчуудад ЦДБЭЧ уран бүтээлээ өргөн барилаа

    Дархан-Уул аймгийн 55 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран “Дархан их урлаг II” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийг Монгол Улсын филармони нээж гуравдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд шилдэг тоглолтоо өргөн барьсан. Үүний үргэлжлэл болж дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга “Шинэ давлагаа”, “Сүлд хийморийн дуулал” тоглолтоо өргөлөө. Энэ удаад тус чуулга …

April, 2016

  • 28 April

    Отгонтэнгэр уулыг долоодугаар сард тахина

    Монгол түмний буян заяа , цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Үүний дагуу төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх 6 дахь удаагийн тахилгыг зохион байгуулахаар Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлын …

  • 23 April

    Ховд аймаг “Сүхбаатарын одон”-оор шагнагдлаа

    Монгол орны баруун хязгаарт, Алтайн өндөр уулсын дунд орших Ховд аймаг   тэртээх социализмын үеийн БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж байсан бол өдгөө 43 жилийн дараа 2016 оны 4 сарын 22-ны өдөр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор …

  • 22 April

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Баян-Өлгий аймгийн төвийн ард иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдэд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, 2012-2016 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн тавьсан асуултуудад хариулт өглөө. Мөн аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардагдах 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээ амлаж, Өлгий-Усьткаменогорск чиглэлийн онгоцны нислэгийг орон нутгийн нислэгүүдтэй уялдуулан ойрын …

  • 19 April

    Улсын аварга шалгаруулах НББ-ийн 19 дүгээр олимпиад боллоо

    Нягтлан бодох бүртгэлийн улсын 19 дүгээр олимпиад  энэ сарын 15, 16-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус олимпиадад Мандах бүртгэл дээд сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль, МУИС-ийн Орхон сургууль, Улаанбаатар Эрдэм их сургууль зэрэг 16 их, дээд сургуулийн нийт 80 гаруй оюутнууд оролцов. Энэ жилийн олимпиад нь Монгол Улсын гавъяат  эдийн засагч, доктор Л.Дондогийн нэрэмжит  болсноорооонцлогтой байлаа. Мөн багийн …

  • 14 April

    Увсын МАН-ын хорооны дарга Д.Батсайхан халдлагад өртлөө

    Увс аймгийн Монгол Ардын намын хорооны дарга  Д.Батсайхан өчигдөр халдлагад өртлөө. Тодруулбал,    Д.Батсайханыг усан бассейн, спорт цогцолборын газартай  холбоотойгоор мэдэгдэл хийсний дараа Улаангом сумын  иргэн Д нь Д.Батсайханыг дэлгүүрт зогсч байхад нь зодож  танхайрсан байна. МАН-ын хорооны дарга Д.Батсайханы  биед халдсан иргэн Д-тэй хамт архи ууж байсан хүн нь  Бөхийн өргөөний хашаанд хувийн барилга барихаар  зэхэж байсан иргэн Ц …

  • 14 April

    Баян-Өлгий аймгийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж байна

    Авилгатай тэмцэх газрын хоёр мөрдөн байцаагч Баян-Өлгий аймагт шалгалт хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Шалгалтыг Баян-Өлгий аймгийн иргэдийн мэдээлэл дээр үндэслэн хийж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Ийнхүү тус аймгийн Тамгын газрыг АТГ-аас шалгах болсон шалтгаан нь тухайн аймагт хэрэгжсэн тендерийн биелэлт, төв талбайн тохижилт, дарга нарын томилолт, дөрвөн шинэ цэцэрлэгийн асуудал, шүлхий өвчний үед гаргасан зардлын асуудал зэрэг юм …