Гэр бүлийн өдрийг Дарханчууд “Аз жаргалтай гэр бүл” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ

13223418_552000968303374_1756845073_o

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 22 жил болж байгаа бөгөөд Монгол Улс энэхүү өдрийг энэ жил 11 дэх удаагаа тэмдэглэж байна.

Тус өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар “Аз жаргалтай гэр бүл” уриан дор өнөөдөр /2016.05.15/ Дарханчууд мод тарьж, автомашингүй өдөр болгон тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөг идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадлыг хэвшүүлэх зорилготой “Нарны алхалт”, хийн дасгалын үзүүлбэрээр эхэлсэн юм. Үүний дараагаар Дархан-Уул аймгийн хөгжлийн бэлгэ тэмдэг болсон тугаа Дархан хотынхоо төв талбайд мандуулах ёслол болов. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд нар болон иргэд, ААНБ-ууд оролцлоо.

Тэд бүх нийтээр мод тарих өдөртэй холбогдуулан Дархан 50 цогцолборт  50 ширхэг нарс, 1000 орчим хайлаас мод тарьсан юм.

Аз жаргалтай гэр бүл өдөрлөгийн үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд хэлэхдээ:- “Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм. Иймд гэр бүлээрээ эрүүл орчинд амьдрах нөхцөлийг хамгийн түрүүнд бий болгох нь чухал гэж үзсэний үндсэн дээр 20.5 км дугуйн зам байгуулах, ногоон орчныг бүрдүүлэх зорилгоор 10 мянган мод тарих зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.” гэв.

Мөн өдөр Залуучууд театрын уран бүтээлчид, авъяаслаг хүүхэд, багачуудын тоглолт, бүжгийн болон спортын клубуудын үзүүлэх тоглолт боллоо.

13214736_552001094970028_1758669496_o

Ийнхүү Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Аз жаргалтай гэр бүл-2016” өдөрлөгийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, аймгийн БСГ, ХГБХХ, ЭМГ, НХҮХ, Залуучууд Театртай хамтран зохион байгуулж нийт 21 байгууллагын  665 иргэд  идэвхитэй оролцлоо.

Ugluu-logo202-7

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …