Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

13048080_858446684265777_579065134081338854_oМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Баян-Өлгий аймгийн төвийн ард иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдэд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, 2012-2016 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн тавьсан асуултуудад хариулт өглөө.
Мөн аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардагдах 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээ амлаж, Өлгий-Усьткаменогорск чиглэлийн онгоцны нислэгийг орон нутгийн нислэгүүдтэй уялдуулан ойрын хугацаанд дахин сэргээх, Өлгий хотод махны үйлдвэр барих чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулагдаж байгааг дуулгав.13063131_858446884265757_4300072321372631027_o (1)

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …