Ховд их сургуулийн оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана

download (2)Монгол улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны хамтарсан тушаалаар оюутан залуусыг цэргийн алба хаалгах “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

Энэ хөтөлбөрийн хүрээнд “Цэргийн ерөнхий бэлтгэл” болон “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалт явуулж буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр хөтөлбөр дүүргүүлж цэргийн тангараг өргүүлдэг.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан хамрагджээ.

Энэ онд ХИС-ийн оюутнууд тус хөтөлбөрт хамрагдахаар болж байна. Үүний дагуу мэдээлэл өгөхөөр ХИС-д аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа О.Батмөнх нар ХИС-ийн 1-3 курсын оюутнуудтай уулзалт хийлээ.
Уулзалтанд ХИС-ийн захирал, доктор М. Алтанбагана, НХУС-ийн захирал, дэд профессор Б. Цэрэндаваа нар оролцсон юм.

Эх сурвалж: khovd.gov.mn

Санал болгох мэдээ

М.Цолмонхишиг: Налайх дүүрэгт анх удаагаа 635 өрхийн 7 блок бүхий орчин үеийн цогцолбор хотхон энэ онд ашиглалтанд орно

“ТӨГС ОТГОН ХУРД” ХХК-ийн Ерөнхий инженер М.Цолмонхишигтэй ярилцлаа. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд …