“Олимп хөгжил сангийн цом” Архайнгай аймагт аялаж байна

Монгол улсын Ерөнхий сайдын санаачлагаар “Олимп хөгжил сангийн цом”-ыг нэр бүхий томоохон байгууллагууд, 9 дүүрэг, 21 аймагт аялуулж байгаа.
12787581_1523755677920177_1538667487_o
Архангай аймагт нэг сарын турш аялахаар уг цом өнөөдөр аймгийн ЗДТГ-т шилжин ирлээ. Тус цомыг аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал, Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн тэргүүтэй ЗДТГ-ын хэлтсийн дарга нар хүлээн авлаа.
“РИО-2016” зуны XXXI олимпийн тоглолтонд Архангайгаас МУГТ, Хөдөлмөрийн баатар Отръядын Гүндэгмаа, Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн хошой аварга, МУГТ Соронзонболдын Батцэцэг, ОУХМ Э.Сумъяа, Жүдо бөхийн ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар нар эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
Хүн төрөлхтөний эв нэгдлийн их наадам олимпийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг нийт Архангайчуудынхаа өмнөөс хүсэн ерөөе.

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …