Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлан хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг- 2016” хөтөлбөрт улсын хэмжээнд 1000 оюутныг хамруулах бөгөөд манай аймгийн Ховд их сургуулийн 1, 2-р дамжааны 150 оюутан залуус эхний ээлжинд хамрагдана. Тус хөтөлбөрийн албан ёсны нээлт Ховд их сургуулийн лекцийн зааланд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Батлан хамгаалах яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын орон нутгийн хамгаалалт, дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, Зэвсэгт хүчний жанжин штабын хуурай замын цэргийн командлалын ажиллагааны удирдлагын хэлстийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар, “Оюутан цэрэг-2016” цэрэг татлагын товчооны дарга, Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, доктор, дэд профессор Б.Батмөнх, Цэрэг татлагын товчооны орлогч дарга, аймгийн цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Даваахүү, Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч, хурандаа Б.Галбадрах, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Батмөнх нар оролцлоо.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайдын тушаалар “Эх орны төлөө” Батлан хамгаалахын дээд шагналыг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх нарт гардууллаа.
Эх сурвалж: khovd.gov.mn