Богд сумд чоно элбэгшжээ

0963115028936c9big

Баянхонгор аймгийн Богд суманд чоно элбэгшин, тэмээ, адуу, үхэр, ботго тором зэргийг барьж, малчдын хэдэн малаас хомсолж байгааг нутгийн иргэдээс мэдээллээ.

Монголын хоолой, Хөврийн хаяа, Бор овооны тал, Ар гурван гол, Орог нуурын ай саваар чоно нутагшиж байгааг малчид ярьж байна. Анчин Т.Бямбаагийн хэлж буйгаар “Нийтдээ 30 гаруй боохой тэмээний нутгийг дамнан гүйж малчдыг амраахаа байлаа. Хэд гурвыг намналаа ч хүч хүрэхгүй байна” гэж байв.

Тус суманд чоно 5-7-оороо сүрэглэснээр бод малнуудыг ч “унагаад” байгаа аж. Мал төллөх дөхөхтэй зэрэгцэн дээрх асуудалд санаа зовнисон иргэд орон нутгийн удирдлагын зүгээс анхаарал тавин ажиллахыг хүсч буйгаа илэрхийллээ.

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

Завхан аймгийн Улиастай сум хөл бөмбөгийн шинэ талбайтай болжээ

Монголын хөл бөмбөгийн холбооны санаачлалаар, Азийн хөл бөмбөгийн холбооны санхүүжилтээр Завхан аймгийн Улиастай суманд 20х40м …