Tag Archives: баруун аймаг

November, 2017

  • 8 November

    Ховд аймаг дахь Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөл хуралдлаа

    Тус хурлаар Ховд аймаг дахь Улаан загалмайн холбооны үйл ажиллагаа болон санхүүгийн эхний 10 сарын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо. Энэхүү хурлыг аймгийн ЗДТГ-ын дарга буюу Зөвлөлийн дарга Б.Ганболд ахалж цаашид хийж хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар үүрэг чиглэл өглөө.    Тухайлбал, “Малчиддаа тусалъя” аяны талаар Монголын улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан төсөл хөтөлбөрийн байгууллага буюу гадна, дотны донор …

October, 2017

  • 10 October

    Ховд аймгийн “Залуучуудын хөгжлийн төв”-ийн нээлт боллоо

    Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэм-жих төслөөс Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэд байгуулан нээлтээ хийлээ. Төслийн багийнхан уг төвийн нээлтийн өмнө аймгийн удирдлагуудтай уулзаж  төслийн үйл ажиллагааны чиглэл болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар танилцуулж, аймаг орон нутагтай хэрхэн хамтран ажиллах талаараа санал солилцлоо. Уг уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын НХБ хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Л.Билэгдэмбэрэл нар оролцлоо. Аймгийн ИТХ-ын …

June, 2016

May, 2016

  • 30 May

    Ховд Хөгжил Политехник Коллеж төгсөгчиддөө үнэлгээ өгч байна

    Ховд Хөгжил Политехникийн Коллеж амьдралд ойрхон, гараад ажлын байр олох нөхцөл боломж бүхий мэргэжлийг  суралцагчиддаа нэг жилийн хугацаанд зааж сургадаг билээ. Тэгвэл туршлагатай багш нарын заах арга зүйгээс суралцсан нэг жилийн сургалтын төгсөгчид сурсан зүйлээ үнэлүүлэж байгаа тухай тус коллежийн пэйж хуудсанд зурагтай мэдээлэл тавигдсан байна.

  • 19 May

    Солонготын давааны зам шар усны үерт автаж тээврийн хэрэгслүүд саатжээ

    Энэ сарын 19-нд Завхан аймгийн Солонготын давааны зам шар усны үерээс болж сэтэрч, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байна. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас тухайн чиглэлийн замыг хааж одоогийн байдлаар Архангай аймгаас Завхан аймаг руу явж байгаа чиглэл, Завхан аймгаас Улаанбаатар хот руу чиглэсэн хэсэгт 30-40 орчим тээврийн хэрэгсэл саатжээ. Ugluu.mn

  • 17 May

    Бүх нийтээр мод тарив

    Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Тус өдрийн хүрээнд олон нийтийн дунд мод тарих соёлыг дэлгэрүүлж, тарьсан модоо ургуулах, амьдрах хувийг нь нэмэгдүүлэх, арчлан хамгаалах мэдлэг чадварыг түгээх зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ховд хотын …

April, 2016

  • 14 April

    Увсын МАН-ын хорооны дарга Д.Батсайхан халдлагад өртлөө

    Увс аймгийн Монгол Ардын намын хорооны дарга  Д.Батсайхан өчигдөр халдлагад өртлөө. Тодруулбал,    Д.Батсайханыг усан бассейн, спорт цогцолборын газартай  холбоотойгоор мэдэгдэл хийсний дараа Улаангом сумын  иргэн Д нь Д.Батсайханыг дэлгүүрт зогсч байхад нь зодож  танхайрсан байна. МАН-ын хорооны дарга Д.Батсайханы  биед халдсан иргэн Д-тэй хамт архи ууж байсан хүн нь  Бөхийн өргөөний хашаанд хувийн барилга барихаар  зэхэж байсан иргэн Ц …

  • 14 April

    Баян-Өлгий аймгийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж байна

    Авилгатай тэмцэх газрын хоёр мөрдөн байцаагч Баян-Өлгий аймагт шалгалт хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Шалгалтыг Баян-Өлгий аймгийн иргэдийн мэдээлэл дээр үндэслэн хийж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Ийнхүү тус аймгийн Тамгын газрыг АТГ-аас шалгах болсон шалтгаан нь тухайн аймагт хэрэгжсэн тендерийн биелэлт, төв талбайн тохижилт, дарга нарын томилолт, дөрвөн шинэ цэцэрлэгийн асуудал, шүлхий өвчний үед гаргасан зардлын асуудал зэрэг юм …

March, 2016

  • 17 March

    Богд сумд чоно элбэгшжээ

    Баянхонгор аймгийн Богд суманд чоно элбэгшин, тэмээ, адуу, үхэр, ботго тором зэргийг барьж, малчдын хэдэн малаас хомсолж байгааг нутгийн иргэдээс мэдээллээ. Монголын хоолой, Хөврийн хаяа, Бор овооны тал, Ар гурван гол, Орог нуурын ай саваар чоно нутагшиж байгааг малчид ярьж байна. Анчин Т.Бямбаагийн хэлж буйгаар “Нийтдээ 30 гаруй боохой тэмээний нутгийг дамнан гүйж малчдыг амраахаа байлаа. Хэд гурвыг намналаа ч хүч хүрэхгүй байна” …

  • 16 March

    Хууль зүйн сайд баруун аймгуудад ажиллаж, хилчдээ эргэлээ

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга болон албаны бусад хүмүүсийн хамт 2015 оны гуравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Увс, Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгуудын нутаг дахь хилийн 0245, 0285, 0165 дугаар ангиуд болон зарим салбар, мөн хилийн боомтод ажиллаж, улсын хил хамгаалалт, албаны үйл ажиллагаа, хууль тогтоомж, яам командлалаас өгсөн үүргийн …

  • 14 March

    Аймгуудын удирдлагууд цахим хуралд оролцлоо

     Энэ удаагийн цахим хурал Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд нар оролцож, аймгийн удирдлагуудад мэдээлэл өгчээ. Мөн Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын …

  • 14 March

    Увс, Завханы хил дээр эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдүүлжээ

     Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав Увс аймаг дахь Хилийн 0245, 0311, Завхан аймаг дахь хилийн 0277 дугаар ангиудад ажиллаж, Улсын хил хамгаалалт, албаны үйл ажиллагаа, байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Увс, Завхан аймгийн  отряд, заставууд хилийн цагийн байдлын байнгын өрнөлттэй, байгаль, цаг уурын нөхцөл байдлын хувьд хүндрэлтэй хэсэгт хамаарагддаг. Эдгээр аймагт  цас их …

  • 5 March

    Баян-Өлгийн эмэгтэйчүүд чуулга уулзалт болжээ

    Баян-Өлгий аймгийн ЗДТГазар, Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээтэй хамтран “Эмэгтэйчүүд нийгмийн хөгжилд” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон тус аймагт үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн 13 төрийн бус байгууллагын аймгийн төв, сумдын төлөөллүүд оролцов. Чуулга уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Х.Дармен “Эмэгтэйчүүдийн талархи төр засгаас баримталж буй бодлого, түүний хэрэгжилт” сэдвээр илтгэл тавиж нийт эмэгтэйчүүд, эхчүүдэд удахгүй …

  • 5 March

    Баруун аймагт цасан шуурганд хоёр хүн осгож амиа алдав

    Өнгөрсөн хоногт Онцгой байдлын албаны 150 гаруй албан хаагч, 72  техниктэйгээр үүрэг гүйцэтгэж, төөрсөн, цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан, автомашин эвдэрсэн, хээр шатахуун дуусч саатсан зэрэг дуудлагаар ажиллаж, нийт  638 иргэнийг осгож хөдлөх аюулаас сэргийлж аюулгүй байдлыг ханган 152 автомашиныг цаснаас татан гаргажээ.  Их цас, цасан шуурганы үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд …

December, 2015

  • 2 December

    Тэмээн эрдэнээ цэнгүүлсэн “Их говийн тэмээний баяр-2015” сайхан боллоо

      ХХААЯ, “Алтайн хөгжил XXI зуун” ТББ,  , Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл хамтран  “Их говийн тэмээний баяр 2015” Баруун бүсийн тэмээчдийн Их наадмыг 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод амжилттай зохион байгууллаа. Монгол улсын үндэсний баялаг таван хошуу малын манлай эрдэнэ болсон тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчдынхаа туршлагыг солилцуулах, тэмээн соёлыг …