Увсын МАН-ын хорооны дарга Д.Батсайхан халдлагад өртлөө

1460612744570f2e886e036

Увс аймгийн Монгол Ардын намын хорооны дарга  Д.Батсайхан өчигдөр халдлагад өртлөө. Тодруулбал,    Д.Батсайханыг усан бассейн, спорт цогцолборын газартай  холбоотойгоор мэдэгдэл хийсний дараа Улаангом сумын  иргэн Д нь Д.Батсайханыг дэлгүүрт зогсч байхад нь зодож  танхайрсан байна. МАН-ын хорооны дарга Д.Батсайханы  биед халдсан иргэн Д-тэй хамт архи ууж байсан хүн нь  Бөхийн өргөөний хашаанд хувийн барилга барихаар  зэхэж байсан иргэн Ц байсан ажээ. Өөрөөр хэлбэл, Д.Батсайханыг мэдэгдэл хийснийг эсэргүүцэж, биед нь халдсан байх магадлалтай юм байна. Д.Батсайханы хувьд БНСУ-д эмчилгээнд ороод удаагүй байсан аж. Тиймээс яаралтай эмчилгээ хийхээр Улаанбаатарыг зорьсон гэх мэдээлэл байна. Эргэн сануулахад Увс аймгийн Улаангом суманд спорт цогцолбор барих шийдвэр 2012 онд гарч, төсөвт 1.2 тэрбум төгрөг суулгажээ. Залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уг барилгын зураг төсөл нь бэлэн болчихсон ч царцаасан барилгын жагсаалтад орж, өнөөдрийг хүртэл барилгын ажил нь хойшилсоор байгаа билээ. Гэтэл уг цогцолборыг барих Спорт хорооны газар орон сууц барихаар барилгын компани хашаа хатгаж эхэлсэн байна. Спорт цогцолбор барихаар зураг төсөл баталчихсан байхад Засаг даргын захирамжаар түрий барин хэсэг компаниуд барилга барих гэж байгаа аж.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Завхан аймгийн “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Газрын …