Бурхын голд 3 настай хүүхэд осолджээ

 58420_113621Завхан аймгийн Алдархаан сумын Мандат багийн “Таван Улиас” гэдэг газар /Аймгийн төвөөс 35 км-т/ Б /3 настай, эрэгтэй/ 2015.09.24-ний өдөр 12:00 цагийн орчим гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.09.24-ний өдрийн 19:35 цагт хүлээн авчээ. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 28 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 30 иргэн, 5 автомашин, 4 мотоцикль нийт 67 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.09.25-ны өдрийн 12:20 цагт Бурхын голоос цогцсыг гаргаж, ар гэр болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ugluu-logo11

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …