Ховд аймгийн өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаатай холбогдуулж тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч Ч.Чинбат, Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, ТЗУХ-ийн дарга Д.Дэлгэрбаяр, ХБХ-ийн дарга Б.Бат-Очир нар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн өдрүүд 9 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд болно. Нээлтийн ажиллагаа 9 дүгээр сарын 10-нд Чингисийн талбайд болох бөгөөд энэ …
Баруун аймаг
September, 2015
-
7 September
Ховд, Буянт голын усанд 2 хүн осолджээ
Сураггүй болсон: Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн “Хужир булан” гэдэг газар иргэн Аг /19 настай, эмэгтэй/ 2015.09.05-ны өдрийн 07:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.09.06-ны өдрийн 08:00 цагт “Буянт” голын усанд осолдож нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн …
-
7 September
Байгалийн цогцолборт газар нөхөн сэргээх нэрийдлээр олборлолт явуулж байна
Ховд аймгийн Цэцэг сумын Мянган улзатын байгалийн цогцолбор газарт Цагаан эрэг гэх газар ордог байна. Цагаан эрэг гэх энэ газарт ЗХУ-ын үед вольфром олборлож байгаад орхисон байдаг. Улмаар уг газарт нинжа нар орж вольфрам олборлож байсан бөгөөд тэдэнд газар сэндийчих “эрх”-ийг сумын засаг дарга Д.Цогбадрах өгсөн байдаг. Улмаар энэ нь асуудал үүсээд цагдаа шүүхэд шалгагдаад ирэхийн цагт уг газрыг хэсэг хугацаанд тайван орхисон байгаа юм. Харин 2 сарын өмнөөс Цагаан эрэгт …
-
2 September
Монгол Алтайн зарим чухал газраар судалгааны аялал хийжээ
Улаанбаатар хот, Ховд аймгийн судлаачдын баг найман сарын сүүлчээр Монгол Алтайн нурууны өндөр уулын бүс Алтай таван богд, Цамбагарав, Сутай хайрханы чиглэлд түүх соёлын үл хөдлөх дурсгалын судалгаа хийжээ. Судалгааны экспедицийнхэн уг ажлынхаа хүрээнд хад чулуунд сийлэн үлдээсэн эртний бичээсүүдийг голчлон авч үзсэн бөгөөд Алтай таван богдын бүс нутаг Ойгорын гол, Цагаан салаа, Хөх эрэг зэрэг газрууд, Цамбагарав уулын ойролцоох …
August, 2015
-
27 August
“Ховд түншлэл-2015” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо
Ирэх сарын 10-20-ны өдрүүдэд “Ховд аймгийн өдрүүд” Улаанбаатар хотноо зохион байгуулана. Үүнтэй холбогдуулан Ховдод үйлдвэрлэв 2015 үзэсгэлэн худалдааны нээлт “Эвийн хүч” худалдааны төвд боллоо. Үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ч.Уранчимэг, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Очир нар болон бусад холбогдох салбарын удирдлагууд оролцож жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар төрөөс баримтлах бодлого, ажилтай орлоготой Монгол …
-
25 August
Ховд аймгийг сурталчилах өдрүүд Улаанбаатар хотноо болно
Үхрийн бөөр шиг алаг хэрнээ Ихрийн сэтгэлтэй ард нь сайхан Талын цэцэг шиг ярайж байгаа Холын цуутай Ховд нь сайхан гэх шүлгийн сайхан мөр шиг олон ястан үндэстэн эв хөдөлмөрөө хоршин амьдарч ирсэн ирсэн холын цуутай Ховд аймгийг сурталчилах өдрүүд 2015 оны 09-р сарын 10-20-ны өдрүүдэд УЛААНБААТАР ХОТОД зохион байгуулагдах гэж байна. Энэ үеэр тус нутгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын …
-
24 August
Увс аймагт түймэртэй байна
Асч байгаа: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумаас зүүн тийш 20 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.23-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч тус сумын Засаг дарга Э-ээр ахлуулсан 20 иргэн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Цурамд оруулсан: Увс аймгийн Хяргас сумын Баянхайрхан багийн “Хүнхээ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км/ ойн түймэр …
-
22 August
Баруунтуруун суманд гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ
Увс аймагт түймэртэй байна. Тус аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Онт” гэдэг газар /сумаас 14 км-т/ гарсан хээрийн түймрийг цурамд оруулаад байгаа аж. Харин Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар /сумаас баруун тийш 65 км-т/ гарсан түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 60 хүн, 4 автомашин, нийт 70 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа …
-
18 August
Говь-Алтайд 3 хоног цасанд боогджээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн малчин Д нь эхнэрийн хамт, 2000 гаруй бог малтай тус аймгийн Шарга сумын Улаантуг багийн “Урд бөхт” гэдэг газар отроор явж байгаад 3 өдөр цасанд боогдсон тухай мэдээллийг 2015.08.17-ны өдрийн 09:20 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, Есөнбулаг сумаас 5 иргэн, нийт 8 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр гэр, малыг нь …
-
18 August
Баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ
Монгол Улсын баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт байгуулах “Вестерн Холд” ХХК-ийн жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд олгож, үйлдвэр байгуулах ажилд дэмжлэг үзүүлж байхыг Барилга, хот …
-
18 August
Завханд явган зорчигчдийг мөргөснөөс 2 хүн нас баржээ
Өчигдөр өдрийн 19.45 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн нутаг 9-р гудамжны шороон замд Nissan Teana автомашины жолооч нь 4 явган зорчигчийг мөргөж, Nissan Teana автомашин онхолдож, явган зорчигч Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт оршин суух Н /7 н.эм/ Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багт оршин суух Д /61 н.эм/ нар нас барж, жолооч Б болон …
-
17 August
УИХ-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 17-18-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзан орон, нутгийн ажил байдал, бүтээн байгуулалт болон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллах томилолтынхоо үеэр Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. Мөн Улаангом суман дахь Гудамж төслийн явцтай танилцаж, цэнгэлдэх хүрээлэн, дулааны 2 дугаар эх үүсвэр зэрэг …
-
17 August
Завхан аймагт цасан шуурга шуурчээ
Өчигдөр Завхан аймгийн Отгон суманд цас орж, шуурга болжээ. Ойрын өдрүүдэд Төвийн болон Зүүн зүгийн аймгуудын нийт нутгаар сэрүүснэ гэдгийг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа. Зүүн аймгуудын нутгаар сэрүүсээд эхэлсэн нь энэ бол өнөөдрөөс эхлэн Улаанбаатар болон Төв аймгийн нутгаар хүйтэрч, хүйтэн бороо орох юм. www.24tsag.mn
-
7 August
Баян-Өлгийчүүд өмхий дунд зусаж байна
Аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ өдрүүдэд Америкаас ирсэн найз маань холын зочидтойгоо төрсөн нутгийнхаа зүг аялалд гарцгаажээ. Увс тийш хүлгийн жолоо залсан америкчууд Ховд, Баян-Өлгийг ч төлөвлөгөөндөө оруулж. Харамсалтай нь Баян-Өлгий аймгийн төв дэх “Тирлик” зах болон түүний эргэн тойрны байдал тэдний нүдийг орой дээр нь гаргаж орхижээ. Ингээд Баян-Өлгийн албан тушаалтнуудад хаягласан захидлыг бидэнд илгээсэн юм. …
July, 2015
-
30 July
Буянт голын бохирдол хэрээс хэтэрлээ
Ховд аймгийн дуунд мөнхөрч, хөшөө нь сүндэрлэдэг Буянт голын орчны бохирдол ихэсч, хэрээс хэтэрлээ. Айлууд ахуйн хэрэглээний хог хаягдал, үнс зэргийг ил задгай асгаж овоолсон, бие засах газаргүй байна. Голын дэргэд амрахаар ирсэн хүмүүс уусан ундааныхаа сав, архины шил, цаас хогоо хаана сууж амарсан тэр газраа орхиод явж байна. Тэнд зориулалтын хогийн сав байрлуусан байтал хогоо ил задгай хаяж,хүүхэд багачууд …