Маргааш Чингис хааны талбайд Ховдын олон ястнууд “чуулна”

1662092_383507495177296_8546274443737591242_nУулс, үүлс, тарвасны өлгий болсон холын цуутай Ховд нутгийнхан энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо “Ховд аймгийг сурталчилах өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна.

Маргааш нийслэлийн төв талбай болох Чингис хааны талбайд 10 цагаас аймаг сурталчилах өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа болох аж. Нээлтийн үеэр олон угсаатны өлгий болсон Ховд аймгийн 16 сумын ардын авьяастнуудын урлагийн тоглолт болохын зэрэгцээ сум тус бүр гэр барих гэнэ.

Нээлтийн арга хэмжээнд Улаанбаатар хотдоо сурч боловсорч, ажиллаж, амьдарч буй Ховд нутгаар овоглосон хэн бүхэн үндэсний дээл хувцсаараа гоёж ирэн, төрөлх сумынхаа гэрээр зочилж, нутгийн олонтойгоо уулзан учрах боломж тохиох нь.

10409554_383506765177369_2310999390205282708_nМаргаашаас эхлээд “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, “Ховд аймаг-Монгол Улсын хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлэг, Галдан бошигт хаан туульсын дуулалт жүжгийг толилуулах зэрэг урлаг, соёлын олон арга хэмжээ болох юм байна.

11052474_383507485177297_8339833935965805799_n 10505604_383507205177325_7195881320265989975_n 11000881_381620985365947_2426203432608871876_n 11986609_383512855176760_7711807929007122826_n 11988636_381621058699273_4439434399888775268_n

 

 

Г.Одонтуяа

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …