Увс аймагт түймэртэй байна

63b1d3e9c1e4ef5bbigАсч байгаа: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумаас зүүн тийш 20 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.23-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч тус сумын Засаг дарга Э-ээр ахлуулсан 20 иргэн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Цурамд оруулсан: Увс аймгийн Хяргас сумын Баянхайрхан багийн “Хүнхээ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 140 иргэн, 13 автомашин, нийт 150 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.23-ны өдрийн 22:40 цагт;

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.20-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 70 иргэн, 5 автомашин, нийт 80 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.23-ны өдрийн 16:50 цагт;

Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн “Элст өндөр” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.08.23-ны өдрийн 19:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0306 дугаар ангийн 18 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 12 иргэн, 1 автомашин, нийт 42 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.8.24-ний өдрийн 04:50 цагт тус тус цурамд оруулсан.

Унтраасан: Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн “Огзом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.22-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж 2015.08.23-ны өдрийн 11:39 цагт бүрэн унтраасан.

Эх сурвалж: ОБЕГ

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …