Ховд, Буянт голын усанд 2 хүн осолджээ

527-1339554957727ab36ffdf61a433e75e86f5fee73db_x3Сураггүй болсон: Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн “Хужир булан” гэдэг газар иргэн Аг /19 настай, эмэгтэй/ 2015.09.05-ны өдрийн 07:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.09.06-ны өдрийн 08:00 цагт “Буянт” голын усанд осолдож нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн “Хар-Ус” гэдэг газар иргэн А /22 настай, эмэгтэй/ “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.09.05-ны өдрийн 21:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 12 иргэн, 2 автомашин нийт 19 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ”Уулан толгой” гэдэг газраас 2015.09.06-ны өдрийн 15:10 цагт цогцсыг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн Налуу гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 22 км-ийн зайд У-49033/ Ө-96069// 2015.09.06-ний өдрийн 22:11:45 цагт 3,5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ООГФСХ-с цахим шуудангаар мэдээлэл ирүүлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …