Нийслэл Улаанбаатар хотноо олон ястны өлгий “Ховд аймгийн өдрүүд” болж байна.
Үхрийн бөөр шиг алаг хэрнээ Ихрийн сэтгэлтэй олон ястан үндэстэн өчигдөр аймаг сурталчилах арга хэмжээний нээлтээ улсын нийслэлийн төв Чингис хааны талбайдаа сүр дуулиантайхан хийлээ.
Захчин, дөрвөд, мянгад, торгууд, өөлд, урианхай, казах, халх гээд олон ястнууд үндэснийхээ хувцас хэрэглэлээр гоёж, бүжиг наадмаа хийн, идээ ундаагаа дэлгэж Улаанбаатарчуудыг “ангайлгалаа”.
Чингис хааны талбайд Ховд аймгийн 16 сум тус бүр өргөө цагаан гэрээ барьж, сумынхаа онцлог түүх, бахархалыг шингээсэн үзмэр, үзэсгэлэн дэлгэж, алдарт тарвас, ногоо цагаа, идээ будааныхаа дээжийг дэлгэн зочлохын зэрэгцээ бүтэн өдрийн турш сум бүрийн урлагийн тоглолт эгшиглэлээ.
“Ховд аймгийн өдрүүд” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанаа хийсэн фото сурвалжлагаа уншигч та бүхэндээ хүргэе.
Гэрэл зургуудыг Г.Туяа