Орхон аймагт аравдугаар сарын 7-11-нд “Эрдэнэт-бага олимп” спортын наадам зохиогдох гэж байна.
“Бага олимпоос их олимпийн оргил өөд” гэсэн уриатай тус наадам жүдо, чөлөөт бөх, үндэсний бөх, волейбол, сагсан бөмбөг, хөлбөмбөг, мини марафон, ширээний теннис, шатар гэсэн спортын есөн төрлөөр болох юм.
Тус аймгийн сум, багийн иргэдийн спортоор хичээллэх идэвх санаачлагыг сэргээх, авьяаслаг, өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, 2016 оны Бразилийн олимпод оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа Монголын баг тамирчдаа дэмжих зорилгын дор болох тус үйл ажиллагаанд Орхон аймгийн удирдлагууд, спортыг дэмжигч байгууллагууд ихээхэн ач холбогдол өгч буй аж.
Б.ЭНХ
Эх сурвалж: news.mn