Хөвсгөлд их хэмжээний цас орсноор иргэд цасанд боогджээ

80fff208d9d82a1a8423862d57f896c1Хөвсгөл аймагт их хэмжээний цас орсноор өнгөрөгч бямба гарагт тус нутагт явсан тээврийн хэрэгслүүд зорчих боломжгүй болж, иргэд цасанд боогджээ.
Улмаар аймгийн Онцгой байдлын газраас тусламж дуудаж, гаргуулсан байна.
Мөн тус аймгийн Ханх сумын Цураг багийн нутаг “Их сант”-ын даваанд /Ханх сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ дөрвөн автомашин, 19 зорчигч цасанд боогдож явах боломжгүй байсныг аймгийн Онцгой байдлын 12 алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлэн, ар гэрт нь хүргэж өгчээ.
Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …