Буянт голын бохирдол хэрээс хэтэрлээ

527-14381506533b96c52e3acb50ef73e63a069850eb04_XLХовд аймгийн дуунд мөнхөрч, хөшөө нь сүндэрлэдэг Буянт голын орчны бохирдол ихэсч, хэрээс хэтэрлээ.

Айлууд ахуйн хэрэглээний хог хаягдал, үнс зэргийг ил задгай асгаж овоолсон, бие засах газаргүй байна. Голын дэргэд амрахаар ирсэн хүмүүс уусан ундааныхаа сав, архины шил, цаас хогоо хаана сууж амарсан тэр газраа орхиод явж байна.
Тэнд зориулалтын хогийн сав байрлуусан байтал хогоо ил задгай хаяж,хүүхэд багачууд усанд сэлж тоглож байхад, архи, пиво уусан хүмүүс ил задгай морь харж, дэндүү болхи бүдүүлэг авирлаж байна.
Энэ тухай зарим иргэд санаа зовж явдгаа бидэнд хэллээ. Аймгийн эмнэлэгт асрагч ажилтай А.Цэнгэл: “Голын дэргэд хогийн сав байрлуулсан байна. Гэвч хогийн саван дотор бус ойр орчимд нь хог таржээ. Зусланд гарсан айлууд хогоо хонхорт булаад хаячихдаг. Намар төв рүү хогоо аваад нүүдэг айл бараг байдаггүй.
Бас хүмүүс голын дэргэд архи уучихаад шилээ хаяад явдаг. Тэр шилээр нь хүүхдүүд тоглож голруу шидэж хагалдаг. Дараа усанд орохдоо шилний хагархайд хөл гараа зүсэх тохиолдол их байдаг. Ус багассан үед тэр шилнүүдийн хагархайг түүх, хүмүүсийн орхиод явсан шил, ундааны савыг хогийн саванд хийх, хашаандаа аваачиж хогтойгоо нийлүүлдэг боловч хүч хүрдэггүй” гэв.
Буянт голын эрэг зүлгэн дээр хүмүүс хувцас, гэрийн хөшиг, хивс зэргийг угаагаад усаа ойрхон цацах, хонхорт хийх, савантай хувцасаа голын усанд шууд базаад хатаах гэх мэтээр голыг бохирдуулж байна. Үүнийг анхаарч шаардлага тавьж байгаа эзэн байгууллага огт алга. Уг нь “байгаль хамгаалах “ төр,төрийн бус олон байгууллага Ховдод бий.
Ховд аймгийн Бүсийн оношлогооны төвийн их эмч Д.Цэрэнбадам ” Залуусаа ирээдүйн аав, ээж нараа хэзээ нэг өдөр чиний хүүхэд энэ голын хөвөөнд тоглох болно гэдгийг хатуу санаарай. Учир нь та энэ голын хөвөөнд архи ууж шилээ хаяж байсан болохоор тэр, харин одоо би зун болгон хүүхдүүдээ тоглуулахдаа үргэлж айдастай байдаг.
Би мөлхөж байгаад шилний үйрмэг хэлтэрхий түүдэг. Би бас олон аав, ээжийн нялх үрсийн зүсэгдсэн шархыг оёж тасарсан шөрмөс залгадаг учираас тэр. Хүүхдүүдээсээ шудрага уучлал гуйх хэрэгтэй” гэж учирлаж байна.
Хүүхэд насны гэнэн цайлган сэтгэлээр, амралтаа өдөржин гол дээр усанд сэлж өнгөрүүлж байгаа бяцхан хүүхдүүдээсээ томчууд уучлал гуйх ухамсар даан ч алга.
Ховд телевиз, Ховдын мэдээ сонины сэтгүүлчид “Буянт голын нэг өдөр” нэвтрүүлэг хийж, машин угааж, архи ууж шил хаяж байгаа хүмүүсийн зургийг авч, зохих шаардлага тавихад зарим нь бүр багш мэргэжилтэй,машинаа угааж буй залуу ” Хуц,та нар юу юм зайлцгаа “п” гэж хараан зүхлээ”. Ингэтлээ ард иргэдийн ухамсар дорджээ.
Хүн хаана амрах,алжаалаа тайлах нь хүний эрх. Гэхдээ манай иргэдийн байгаль хамгаалах эрхзүйн мэдлэг дутуу, нөгөө талаар Ховд хотын захирагчийн алба, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Байгаль орчны газар гол дагасан хууль бус үйлдэлд ямар ч хяналт тавихгүй байна.
А.Бямбасүрэн
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …