Монголын хөл бөмбөгийн холбооны санаачлалаар, Азийн хөл бөмбөгийн холбооны санхүүжилтээр Завхан аймгийн Улиастай суманд 20х40м хэмжээ бүхий олон улсын стандартад нийцсэн жижиг талбай баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ.
“Эйч-Би-Эс” компанийн барьж гүйцэтгэсэн энэхүү талбай нь 60мм зүлэгтэй, олон улсын стандарт бүхий гэрэлтүүлэгтэй сүүлийн үеийн ус зайлуулах систем бүхий шинэ шийдлээр баригдсан юм.
Цаашид Завхан Аймгийн хөл бөмбөгийн холбоо болон Завхан аймгийн Улиастай сумын 3 дугаар дунд сургуульд энэхүү талбайг ашиглуулах аж.
Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо