Москва хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орж 80 гаруй нислэг цуцалжээ. Сургуулийн хүүхдүүдийн хичээлийг хаагаагүй ч зам боогдсоны улмаас ирж чадаагүй хүүхдүүдийг чөлөөтэйгөөр тооцож байгаа. Автобус, троллейбусыг чөлөөтэй явуулахын тулд орсон цасыг нэн даруй цэвэрлэх ажлыг хийж байгаа ба өнгөрөгч ням гаригийн оройноос цэргийн алба хаагчдыг ч дайчилсан байна. Үүнээс үүдэж метрогоор зорчигчдын тоо эрс нэмэгдсэн. Санкт-Петербург хотын орчмоор ч …
Гадаад мэдээ
February, 2018
-
6 February
Өвлийн Олимпын үеэр 36 мянган гадаад иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй
Энэ сарын 9-25-ны өдрийн хооронд Өмнөд Солонгосын Пёончан хотноо “Пёончан 2018” Өвлийн Олимп “Гэрэл бол” уран дор болох билээ. Паралимп гуравдугаар сарын 9-18-ны хооронд болно. Өнгөрөгч бямба гаригт Олимпыг зохион байгуулах хорооны мэдээлснээр тус наадмын нийт тасалбарын 75 хувь, Паралимпын тасалбарын 83.2 хувийг борлуулсан байна. Тэгвэл Өмнөд Солонгосын албаны хүмүүс олимпын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс 36 мянган гадаадын иргэнийг хилээр …
-
5 February
4,400 жилийн түүхтэй бунхан олжээ
Египетийн археологийн багийнхан эртний төрт улсын үед амьдарч байсан хааны угсааны Хетпет гэх эмэгтэйн бунханг олжээ. Түүхээс үзвэл 4,400 жилийн тэртээ Хетпет тавдугаар гүрэн улс мөхөх үед хааны ордонд өндөр албан тушаал хашдаг байсан аж. Бунханг Каир хотоос холгүй, Нил мөрний баруун эрэгт орших Гиза хотоос малтлага хийж байх үеэр олсон байна. Эндээс сүүлд 1842, 1909 онд хааны угсааныхны …
-
5 February
Халдлага хийсэн этгээдэд 40 хүртэлх жилийн ял онооно
2015 оны 11 сарын 13-нд Францын нийслэл Парист бөмбөг дэлбэлэн 130 хүний аминд хүрч, 353 хүнийг шархдуулсан гэж сэжиглэгдээд байгаа 28 настай Сала Абдесламыг шүүх ажиллагаа Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэллээ. Парист болсон халдлагатай холбоотойгоор 2016 оны гуравдугаар сарын 15-нд Брюсселийн Forest дүүрэгт Бельгийн гурав, Францын нэг цагдаа нэгжлэг хийж байх үеэрээ зэвсэгтэй этгээдийн халдлагад өртөж хөнгөн шархтсан. Дээрх цагдаа …
-
5 February
Хойд Солонгосын парламентын тэргүүн Өвлийн Олимпод оролцоно
Хойд Солонгосын нэр хүндтэй төрийн албан тушаалтан Ким Ёон Нам Өвлийн Олимпод оролцохоор Өмнөд Солонгосыг зорихоор болжээ. Парламентын болон төрийн ёслолын тэргүүний алба хашдаг тэрээр Хойд Солонгосын 22 төлөөлөгчийн хамт Өмнөд Солонгосыг зорино. Энэ үеэр хоёр Солонгосын тамирчид нэг тугийн дор жагсах юм. Өчигдөр хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн хамтарсан хоккейн баг Шведийн багтай тоглож 1-3-ын харьцаатай ялагдсан. Өмнөд Солонгосын албаны хүн …
-
4 February
Мексикийн хууль бус цагаач иргэд ачааны машинд нуугдсан байсныг илрүүлжээ
Бичиг баримтгүй Мексикийн 200 орчим цагаач иргэн агааржуулах төхөөрөмжгүй ачааны машинд нуугдсан байсныг олжээ. Тодруулбал АНУ-ын Техас мужаас зүүн тийш холгүй орших Мексикийн зүүн хойд хэсгийн Тамаулипас мужид ачааны машин дотор унд хоолгүй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд нуугдсан байсныг албаныхан илрүүлсэн аж. Тэд Америкт хүрэхийн тулд Гватемал, Гондурас, Эл Салвадороор дамжсан. Гурван хүнийг хүний наймааны хэргээр сэжигтнээр татсан бөгөөд Мексикийн цагдаа …
-
2 February
Сирийн газар доорх эмнэлэг пуужинд өртөж сүйрчээ
Сирийн төв хэсэгт орших Хама аймгийн Кафр Зита тосгонд бослого гарах үеэр газар доор 20 метрийн гүнд барьсан Ал Магхара эмнэлэг пуужинд оногдож их хэмжээний хохирол учирчээ. Түргэн тусламжийн ажилчид амь эрсэдсэн хүн байхгүй ч эмнэлэг нь сүйрсэн гэж мэдэгдсэн. НҮБ-ийн тусламжийн зүйлсийг бүслэгдээд байгаа газар руу оруулах боломжгүй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт эхэлсэн бослогын үеэр Ал …
-
1 February
Анжелина Жоли, Брижит Макрон нар Сирийн асуудлаар уулзжээ
Саяхан Францын тэргүүн хатагтай Брижит Макрон Холливудын алдарт жүжигчин Анжелина Жолиг Парис хотноо хүлээн авч уулзжээ. Нийгмийн ажилд идэвхтэй оролцсоор ирсэн Анжелина тэргүүн хатагтай Брижиттэй Йордан улсад очиж Сирийн дүрвэгсдийн За’атари хуаран дахь гэр бүлүүд, хүүхдүүдтэй уулзсан талаараа ярилцсан байна. Тэрээр НҮБ-ийн дүрвэгсдийн агентлаг болох UNCHR-ийн тусгай төлөөлөгч болсноосоо хойш Йорданд өмнө нь дөрвөн удаа очсон юм. Энэ удаад тэрээр 13 …
-
1 February
Дональд Трамп Сирийн иргэдийн Америкт амьдрах хугацааг сунгалаа
Төрсөн нутагт нь дайны байдал хурцадсаны улмаас АНУ-д ажиллаж, амьдарч буй 7 мянга орчим Сирийн иргэнийг ерөнхийлөгч Д.Трамп эх орон руу нь буцаахгүй байх шийдвэр гаргажээ. АНУ-д хууль бус цагаач иргэдийг албадан гаргах ажил өрнөж байгаа энэ үед тэдгээр хүний эрхийг хүмүүнлэгийн ажлын “Temporary Protected Status (TPS)” програмынхан хамгаалж байгаа аж. Үүний дагуу Сирийн дээрх иргэдийн Америкт амьдрах хугацааг доод …
January, 2018
-
31 January
Өмнөд Солонгосын Миряан хотын ахмадын эмнэлэгт гал гарчээ
Өнгөрөгч баасан гаригт Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт орших Миряан хотын таван давхар Сежон ахмадын эмнэлэгт гал гарч 37 хүн амь эрсдэн, 131 хүн шархаджээ. Миряан хот Сөүлээс 380 км-ын зайтай оршдог. Гал сөнөөгчид дуудлага өгсөний дараа гурван минутын дотор ирсэн ч өтгөн утааны улмаас барилга руу нэвтрэхэд хүндрэл учирсны дээр амиа алдагсдын ихэнх нь бүтэж нас барсан байна. Амь …
-
31 January
Өнөөдөр:Хамгийн том, улаан сарыг харах боломжтой
Нэгдүгээр сарын 31-ний өдөр буюу өнөөдөр бид хамгийн том сарыг харах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ өдөр сар дэлхийн хамгийн ойр зөрж өнгөрөх юм. Сар ердийн үеийнхээс 14 хувь том, 30 хувь хурц гэрэлтэй байна. Түүнээс гадна энэ өдөр сар бүтэн хиртэх үзэгдэл давхцах юм байна. Гэхдээ сар алга болохгүй. Харин улаан өнгөтэй болно. Үүнийг “цусан сар” гэж нэрлэх нь бий. …
-
30 January
Өмнөд Солонгост хүүхдүүдэд яагаад кофе уулгахгүй байхаар болов?
Өмнөд Солонгосын бага, дунд болон ахлах сургуулиудын цайны газарт энэ оноос кофе худалдаалахгүй байхаар болж магадгүй байна. Тодруулбал өнгөрөгч пүрэв гаригт болсон Эрүүл Мэнд, Нийгмийн Хангамжийн Хорооны Үндэсний Чуулганаар бага, дунд болон ахлах сургуулиудын цайны газарт кофе болон кофейны өндөр агууламжтай бүтээгдэхүүн зарахгүй байхаар болсон тухай саналыг Хоол хүнс, Эмийн аюулгүй байдлын яамнаас дэвшүүлжээ. Уг шийдвэрийг Үндэсний Чуулганаар баталвал энэ оны долдугаар …
-
30 January
Сөүлд дараа жилээс дизель хөдөлгүүртэй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод ирэх оноос хуучин бүх дизель хөдөлгүүртэй машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй байх шийдвэрийг хотын удирдлагууд гаргажээ. Энэ нь агаарын бохирдол, тоос, шороо ихэссэн явдалд авч байгаа арга хэмжээ аж. Чингэхдээ Сөүл хотод байгаа бүх тээврийн хэрэгслийг хамгийн цэвэр(0)-ээс хамгийн их утаа тортог ялгаруулдаг(6) гэж долоон хэсэгт ангилна. 2005 оноос өмнө үйлдвэрлэгдсэн, утаа их ялгаруулдаг, дизель хөдөлгүүртэй …
-
29 January
Билл Гэйтс Нигер улсын 76 сая ам.долларын өрийг төлнө
“Майкрософт” корпорацын эзэн, тэрбумтан Билл Гэйтс эхнэр Мелинда Гэйтсийн хамт үүсгэн байгуулсан “Bill & Melinda Gates” сангаараа дамжуулж Нигер улсын 76 сая ам.долларын өрийг 20 жилийн хугацаанд төлж дуусгах хөтөлбөр гаргажээ. Тэд энэ ажлаа энэ сараас эхлүүлж байгаа. Билл Гэйтс сангаараа дамжуулж бусдын тусламж хэрэгтэй байгаа хүмүүс болон улс оронд тусалдаг юм. Нигер улс 2014 онд халдварт өвчин тархах магадлал өндөр хэсгүүдийн …
-
29 January
“IKEA” компанийн эзэн Ингвар Кампрад таалал төгсчээ
Дэлхийд нийт 412 салбартай, 194 мянган ажилтантай, Нидерландад төвтэй Шведийн “IKEA” тавилгын худалдааны компанийн эзэн Ингвар Кампрад 91 насандаа Смаланд аймаг дахь гэртээ өнгөрөгч бямба гаригт таалал төгслөө. Тэрээр компаниа анх 75 жилийн өмнө байгуулж байжээ. Тэрбумтан болтлоо амжилттай ажилласан ч даруу, төлөв зангаараа олны хүндлэлийг хүлээсэн Ингвар тавилгын салбартаа Стив Жобс байсан. Худалдааны салбарт хувьсгал хийж, загварын өвөрмөц шийдлүүдийг танилцуулсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл