Өнгөрөгч лхагва гаригт ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн ээлжит мэтгэлцээнийг Россия 1 сувгаар олон нийтэд хүрсэн билээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх ням гарагт болно.
Нэлээд ширүүн өрнөсөн мэтгэлцээний үеэр эмэгтэй нэр дэвшигч Ксения Собчак руу бусад өрсөлдөгч нар нь хэл амаар довтолж, өөрийн үг хэлэх 30 секундыг ашиглах боломжоо ч бүрэн ашиглаж чадаагүй байна.
Өмнөх мэтгэлцээний үеэр Ксения ихэд бухимдаж, нүүр рүү нь ус цацсан нэр дэвшигч Жириновский Ксениягийн талаар “Түүнийг цэцэрлэгт нь хүргэж, хөтөвчин дээр нь суулга” гэсэн. Сүүлдээ ширүүн маргалдаан өрнөж, Ксения мэтгэлцээнийг уйлсаар орхиж гарчээ.
Мэтгэлцээний талаар Ксениягийн байр суурийг асуухад “Тэд өөр хэнийг ч тээгээгүй мөртлөө миний хэлэх үгийг тасалсан. Жириновскийгийн хэлэх муу муухай үгнүүдийг танай суваг үргэлж дамжуулах юм” гэсэн. Жириновскийгийн хувьд “Уйл, уйл!” гэж үргэлжлүүлэн дайрсаар байсан.
Харин өөр нэр дэвшигч Масксим Шевченко “Түүний нулимсанд битгий үнэмшээрэй” гэж үзэгчдэд хандан хэлж байв. Болж буй бүхнийг тэвчиж чадаагүй Ксения уйлсаар танхимыг орхиж гарахад хүрсэн.
71 настай Жириновский Ксенияг реалити шоуны од учир сонгуульд өрсөлдөх хүн биш гэж үздэг байна.