Vehicles are seen trapped under a collapsed pedestrian bridge Thursday near Florida International University in Miami.

Флорида мужид гүүр нурж, олон хүн, машин дарагджээ

Өчигдөр Америкийн Флорида мужийн Майами хотын Олон Улсын Их Сургуулийн ойролцоо шинээр барьсан явган хүний гүүр нурснаас хэд хэдэн хүний амь үрэгдэж, найман автомашин дарагдаад байгааг мужийн хэвлэл мэдээлжээ.

Оюутнуудыг хурдны замын хоёр тал руу аюулгүй зорчиход зориулж барьсан гүүрний нурангинд яг хэдэн хүн өртсөн талаарх тоо гараагүй байгаа ч цагдаа нэр хэдэн хүн амь насаа алдсан хэмээснийг The Miami Herald өдөр тутмын сонин мэдээлсэн. Найман хүнийг эмнэлэгт хүргээд байгаа.

Машин зам дээр нурсан 950 тонн жинтэй, бетонон гүүрний нурангин доороос хүмүүсийг аврах ажиллагаа ид явагдаж байна. Тус гүүрийг өнгөрсөн бямба гаригт суурилуулаад байсан бөгөөд явган болон дугуйтай хүмүүст зориулж ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …