Эверестийн хогийг түүх компанит ажил өрнүүлж байна

Дэлхийн ноён оргил Эверест уулын хогийг түүх компанит ажлыг Балба улс өрнүүлж, одоогийн байдлаар нийт 1,200 кг хогийг түүгээд байгаа ч бараг 100 тонн хог ард нь үлдсэн болохыг BBC мэдээлжээ.

Эдгээр 1,200 кг хогийг Катмандуд дахин боловсруулахаар Лукла нисэх онгоцны буудлаас хөөргөсөн байна. Нутгийн захиргаанаас уулчдыг хог хаягдлаа авч явахыг сануулдаг ч нутгийнхан жил бүр хэдэн 100 кг хог түүх ажиллагааг өрнүүлдэг аж.

Энэ жилийн хувьд дахин боловсруулагдахуйц хогийг нийслэл Катманду руу илгээхийг зорьж байгаа бөгөөд үүнд хувийн нисэх онгоцны компани тусалж байгаа.

Үлдсэн хогнуудад пивоны лонх, лааз, хоолны сав, аяллын багаж хэрэгсэл зэрэг багтаж байна. Өндөрлөг хэсгийн хогийг түүж буй орон нутгийн Sherpas компанит ажлынхан сүүлийн үед Сагармата(тус уулны Непал нэр) Бохирдол Зохицуулах Хороотой хамтарч эхэлсэн.

Өмнөх жил энд 100 мянга гаруй хүн ирсний 40 мянга орчим нь уулчин байсан. Үлдэгдэл хогийг нь түүх  компанит ажлынханд амаргүй байдгаас үүдэж хэд хэдэн цэгт ариун цэврийн газар нээсэн байна.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …