Өнгөрсөн долоо хоногт урд хөрш шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ тодруулсан байна. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулганаар Төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар Ли Көцяныг улиран сонгосон.
Түүний нэгдүгээр орлогчоор Шанхай хотын ХКН-ын дарга асан, улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Хань Жэнийг томилсон аж. Цаашлаад Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын бусад орлогчийг сонгожээ.
Үүнд багтсан Хятадын дарга Ши Жиньпиний эдийн засгийн асуудал хариуцсан тэргүүн зөвлөх Лю Хэг шинэ Засгийн газарт санхүү эдийн засгийн блокийг удирдана гэж үзэж байгаа.
Түүнчлэн төрийн зөвлөлийн гишүүд, төрийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаа сонгосон бөгөөд нийгмийн аюулгүй байдлын сайдаар Жао Кэчиг томилжээ.
Энэ үеэр Ардын банкны захирлаар сүүлийн 16 жилийн турш ажилласан Жоу Сяочуань үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний оронд орлогчоор нь ажиллаж байсан И Ганг томилсон аж.